Фидель Кастро олны өмнө гарлаа

Кубын удирдагч асан Фидель Кастро сүүлийн 14 сарын хугацаанд анх удаа олны өмнө гарчээ. Ф. Кастро Гавана хотноо ирсэн Венесуэлийн төлөөлөгчидтэй уулзаж, дэлхий дахины нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Одоо 88 настай Фидель Кастро автобусны цонхоор венесуэльчүүдтэй гар барин мэндчилж буй зураг тус улсын “Гранма” сонинд гарчээ. Фидель Кастро 2006 онд хүнд өвчин тусч, улс орныхоо төр засгийн эрх мэдлийг өөрийн төрсөн дүү Рауль Кастрод шилжүүлсэн юм. Эдгэрснийхээ дараа тэрбээр олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон ч 2013 оноос олон нийтийн өмнө гарах нь цөөрсөн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)