“Germanwings”-ийн онгоц ослын буулт хийв

Германы Кельн хотоос Венец рүү зорчиж явсан “Germanwings” компанийн “А319” загварын онгоц техникийн эвдрэлээс болж, Штутгарт хотноо ослын буулт хийжээ. Онгоцны мэдээллийн самбарт тос алдагдсан тухай мэдээлэл гарсны дараа нисгэгч нэг хөдөлгүүрээ унтрааж, ослын буулт хийсэн байна. Өмнө нь тус компанийн “А320” загварын онгоц Испанийн Барселона хотоос Герман руу нисч явахдаа уул мөргөж сүйрснээс150 хүн амь насаа алдсан билээ. Уг онгоцны хоёр дахь хар хайрцгийг өнгөрсөн пүрэв гаригт олж, шинжилсний дараа хоёрдугаар нисгэгч Андреас Любиц санаатайгаар осолд хүргэснийг баталсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)