Ямар охид хайр дурлалд одтой байдаг вэ?

 

Ихэнх хүмүүс хөөрхөн охид гэж хариулах биз. Харин юу олонд хүндтэй, хайр татам болгодог талаар бяцхан нууц дэлгэе.

 

Эхний алхам

 

Өөрийгөө бүрэн төгс дайчилж сур. Хэрвээ чи өөрийгөө өөрчлөхийг хүсч байгаа бол бүр ч сайн хэрэг. Гол нь чамд өөрийгөө хүндэтгэх үзэл бас хайр байх ёстой бөгөөд чи хэн ч болон хувирсан энэ бүгдээ хадгалж үлдэх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж өөрөө өөртөө итгэлтэй бас хайртай нэгэн гэдгээ эргэн тойрныхондоо ялангуяа хөвгүүдтэй харьцахдаа илэрхийлж сур. Энэ бол өөрийгөө магтаад байна гэсэн үг биш . Гол нь чи өөрийгөө хүндэтгэдэг байж чадсанаар бусдын хүндэтгэлийг хүлээх болно гэдгийг анхаар.

 

Хоёрдох алхам
Тэднийг байгаагаар нь л хүлээж ав. Өөрийн санаа бодолдоо нийцүүлж өөрчлөх гэсний хэрэггүй. Шулуухан хэлэхэд тэднийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглаж зүгээр л нэг хөшүүрэг тоглоом болгох хэрэггүй. Тэдний сайн чанарыг олж харан түүнд энэ бүхнээ үнэлж цэгнэн алдаа дутагдлаасаа салахад нь тусла. Хүнлэг үйлдэл, харьцаа “чинь чамайг бусдаар хүрээлүүлэхэд тус болно. Харин асуудал тулгарвал ээждээ ханд.

 

Гуравдугаар алхам
Өөрөө өөрийгөө хүмүүжүүл. Чиний бүхий л юм дэгжин бас цэвэрхэн эмх цэгцтэй байх ёстой. Хэн нэгэн хөвгүүний доог дохуу болохоор марзан нэгэн байхаас зайлсхий. Иймээс хувцаслалт, биеэ авч яваа байдал гээд бүх л зүйлээрээ өөрийгөө зөв илэрхийлж сур. Дахиад нэг эелдэг зөвлөгөө…хэрвээ чи найз хөвгүүнээсээ харьцаагаа тасласан бол өөрийн энэ сонголтондоо хэзээд үнэнч бай. Чамд нэг хэсэг ганцаардмал бас уйтгартай санагдах л болно. Гэвч чи нэгэнт шийдвэр гаргаснаар хойш эргэж буцаж өөрөө өөрийгөө тэнэг байдалд оруулах шаардлагагүй. Тэр энэ хорвоо дээрхи цорын ганц хөвгүүн биш. Тэд чиний энэ байдлыг доог тохуу хошигнол болгон өнгөрөөнө эсвэл хов болон тараахаас өөр юу ч хийхгүй тул тэдэнд тайлбар тавих шаардлагагүй. Иймэрхүү байдлаас болж чиний олны дунд тогтсон байр суурь, нэр төр чинь ганхах болно. Хэдийгээр чиний энэ алхмыг сайшаах хүмүүс байх ч мөн адил тооны буруушаах хүмүүс байна гэдгийг үргэлж сана.

 

Дөрөвдөх алхам
Хайр дурлалд бас олны дунд одтой нэгэн үргэлж бусадтай нээлттэй харьцаж чаддаг хүн байдаг. Үүнийг үргэлж санаж яв. Чи хүмүүс чиний тухай ихийг мэдэхээс бүү ай.

 

Тавдахь алхам
Ижилхэн сонирхолтой хөвгүүнтэй холбоо тогтоохыг оролд. Ийм нэг хүсэл эрмэлзэлтэй бас сонирхолтой хүмүүсийн үүсгэсэн харьцаа хамгийн бат бөх, нийцтэй байж чаддаг. Хэрвээ чи түүнийг үргэлж дисконд хамт явахыг хүсдэг харин тэр түүнийг чинь таашаадаггүй бол хэцүү. Харин үүний оронд чимээ шуугиангүй нам гүм орчинд кино үзээд суух сайхан санагддаг байж болно. Энэ мэт нэгэн сонирхолтой биш өөр өөр зүйл хүсч, өөр өөр зүйл рүү тэмүүлдэг бол энэ харьцаа удаан үргэлжлэхгүй.

 

Зургаадахь алхам
Хайр дурлал үргэлж сайхан бүхнээр дүүрэн байдаггүй. Та хоёрт зам зуур чинь өч төчнөөн жижиг сажиг таагүй явдал учрах болно. Жишээлбэл: Найз хөвгүүн чинь болзооноосоо хоцорчээ. Тэр завгүй байж! Чиний төрсөн өдрийг мартчихаж. Бас чи түүнийг үргэлж дэргэд чинь байх боломжгүй гэдгийг ойлго.

 

Чи дур булаам, сэтгэл татам, хөөрхөн гээд хэн бүхний хайрыг булаасан нэгэн болохыг хүсдэг. Ийм болохын тулд чи нилээдгүй мөнгө гоо сайхандаа зарцуулан өнгө өнгийн тень, уруулын будаг, сормуусны будаг авна. Толины өмнө цаг хэртэй эргэлдэж эргэлдэж хичээлдээ явна. Учир нь биднийг гадаад төрх маань чимлээ ч өч төчнөөн бид өөрсдөө ч анзаардаггүй зүйлс гутааж байдаг гэдгийг мэдэх үү?
Чи ширэнгийг донсолгож айдаст автуулах өлсгөлөн заан мэт дэвсэлж явах Чи хааш яаш, ширүүн бас хаа хамаагүй том алхлах
* Амаараа дүүрэн чипс чихчихсэн хэрнээ хүнтэй ярих дуртай

* Чи инээмсэглэл хүнд тааламжтай мэдрэмж төрүүлэхэд хичнээн хэрэгтэйг ер мэддэггүй
* Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа хараалын бохир үгс хэрэглэх
* Ярилцаж байхдаа гараа савлан хаялах
* Сууж байхдаа ширээнийхээ хөлийг өшиглөж эсвэл хөршийнхөө сандлыг өшиглөн эв хавьгүй ялхайн суу
* Амаа таглалгүй эвшээх
* Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа үед хачин муухай ярвайн хүний дургүй хүрэм үйлдэл хийх. Энэ нь маш тэнэг харагддаг.
* Салфетка эсвэл нусны алчуургүй үедээ нусаа аймаар муухай дуугаргаж татах
* Хумсаа мэрэх
* Гудамжинд хог хаяж шүлсээ хаях
* Олны нүдэн дээр эв хавгүй трико болон хөхнийхөө даруулгыг засах

 

Үнэндээ ч дур булаам бас сайхан охид өөртөө дараах чухал элементүүдийг эзэмшсэн байдаг. Чи бас энэ бүхнийг мэдэх л байх гол нь анзаардаггүй л болохоос биш. Ангийн чинь царай муутай бас намхан махлаг Урнаатай чинь хөвгүүд бүр эелдэг сайхан харьцахаас гадна бүгд л ам сайтай байдаг. Том алаг нүд үнэн хэрэгтээ нүдний том жижигтээ биш харин түүний ялдам сайхан харцанд, сайхан уруул мөн л урууландаа биш харин түүнд тодрох сэтгэл татам инээмсэглэлд, урт сайхан хөл хөлний урт богино майжигт биш харин сайхан цэвэрхэн алхаанд гоо сайхан оршдог юм. Иймээс ч чи энэ бүгдийг эзэмшиж түүнээс илүү гайхалтай бас ухаалаг нэгэн байж чадна.

1. Бүү бөхий. Загварын тайзнаа алхлах сайхан бүсгүйчүүдийг чухам юу чимдэгийг чи мэдэх үү? Сайхан алхаа. Үүнээс өөр юу ч биш. Иймээс чи толгойгоо унжуулж өрөнд баригдаж өтөнд идэгдсэн амьтан шиг үхээнц байдалтай алхахаас зайлсхий. Толгой дээш, харц дээгүүр, нуруу цэх байх ёстой.

2. Өвдөгөөрөө хагас нугарч явах. Өсгийтэй гутал эмссөнөөр бид илүү сайхан, үзэсгэлэнтэй, нуруулаг харагдаж чаддаг. Харамсалтай нь бид сайхан харагдах гээд бүр ч инээдэмтэй хөгийн амьтан болон хувирах нь бий. Өсгийн дээрээ явж чадахгүй тахиралдаж унах гэж байгаа юм шиг яваа охид хичнээн марзан харагддагийг чи мэдэх биз.

3. Бүгдийг хяналтандаа байлгах. Инээмсэглэл гэдэг бол арзайтлаа инээж араа шүдээ бүгдийг нь харуулж хүн айлгах явдал биш. Харин уруулан дээрээ үл мэдэг инээмсэглэл тодруулж инээмсэглэж сураарай.

4. Толины өмнө хэдэн цагаар эргэлдэх. Чи хичээлдээ явахаасаа өмнө ер нь өдөрт тэгтлээ их тольдоод байх шаардлагагүй. Толь бол угаасаа биед чинь өмссөн хувцас чинь хэр зохимжтой байгаа болон эндтэнд чинь ямар нэг өө сэв байгаа үгүйг харах зориулалттай эд. Чи хичнээн удаан тольдлоо ч гэсэн нүүрэн дээрх батга чинь арилж, хөөрхөн болчихгүй шүү дээ.

5. Ихэнх охид сайхан бас үнэтэй хувцас өмсөж үнэтэй бас тансаг косметик хэрэглэснээр хөвгүүдийн сэтгэл зүрхийг булаана гэж буруу боддог. Учир нь чи эмссөн хувцаснаасаа илүү түүнд сонирхолтой бас сайхан сэтгэгдэл төрүүлдэг байх ёстой. Мэдээж энэ бол хувцаслалтандаа бүү анхаар гэж байгаа үг биш. Чи өөрөө ч бас хувцас хэрэглэл шигээ чамин бас гоё, сайхан байх ёстой.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • сараа (202.72.243.130)

    2015-04-07

    их сайхан болжээ