Ж.Сорос: Европын холбооны хувьд Украин улс Грекээс чухал

Тэрбумтан Ж.Сорос Европын холбоо ирээдүйд ямар төрхтэй байх нь Украин дахь үйл явдлаас хамаарч, ойрын хэдэн сарын хугацаанд шийдэгдэнэ гэж үзжээ. Тэрбээр В.Путиний Орос орон бол эзлэн түрэмгийлэгч, Украин бол Европын холбооны үндэс суурь болсон үнэт зүйлсийг хамгаалж байна” хэмээн Германы“Die Welt” сонинд өгсөн нийтлэлдээ өгүүлсэн аж. Тэрбумтан Европын холбоо Украинтай хоёр дахь Грек мэт харилцаж, алдаатай бодлого явуулж буй нь эмгэнэлтэй үр дүнд хүргэнэ гэж үзсэн байна. Ж.Сорос “В.Путин Украины зарим хэсгийг эзлэн цэрэг зэвсгийн хувьд ялалт байгуулснаар тухайн орон нутгийн төлөө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Үүний оронд тэрбээр тус улсыг санхүү, улс төрийн хувьд сүйрүүлж, тогтворгүй болгож, үүнийхээ төлөө хариуцлагаас мултрахыг зорьж байна” гэжээ. Үүнээс гадна Ж.Сорос Европын орнууд Украинд Грекийн нэгэн адил багахан хэмжээний тусламж өгч, амь торгоож байгаа нь В.Путинд давуу тал олгож байна гэж дүгнэжээ. Ийм нөхцөл байдалд Украин болон тус улсын холбоотнууд шинээр үүсэх нөхцөл байдалд хариу өгөх төдийгөөс хэтрэхгүйгээс Украин улс задран унах үйл явц улам түргэснэ гэж үзсэн байна. Үүний дараа“Европын орнууд Украины хоёр сая орчим дүрвэгчид дарагдаж, улмаар Оросын эсрэг хориг арга хэмжээгээ сулруулахаас өөр аргагүй болсноор Европын холбоо улс төрийн хувьд нөлөө бүхий нэгж байхаа нэгэнт болино гэсэн таамгийг тэрбээр дэвшүүлсэн аж. Ж.Сорос Европын орнууд шинэ хүйтэн дайнаас эмээх хэрэггүй, Орос орон ЗХУ-ын нэгэн адил ялагдах нь тодорхой хэмээн зөвлөсөн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Монгол. (112.72.13.193)

    2015-04-06

    Шар сэмжилсэн Сорос Европ хоёр ижилхэн насжижээ. Украйнаас хүүхэн олох санаатай шар сэмжит дайнд урайлжээ. Путиныг муулаад шар сэмжитнгий нас хүрэхгүй бизээ.

  • (103.9.90.130)

    2015-04-06

    хөгшин европод залуу украйнчууд л хэрэгтэй тэтгэвэрийн болоод ХБИ огт хэрэггүй хуучин газар нутаг авдаг байсан бол одоо элсүүлэх замаар боол авч байна. ажиллах хүчгүй болсоны улмаас ази руу хамаг үйлдвэрээ гаргаж тэтгэвэрийн сан хоосорч байна. 10-20 жилийн барууны ихэнхи улсын тэтгэвэрийхэн хүн амын 50 дээш хувийг эзлэнэ. төрөлт байхгүй, ижил хүйстэн, хамтран амьдрагч дүүрсэн сөнөж байгаа ертөнц одоогийн гял цал байдлаараа залуу цус сэлбэхээс өөр арга байхгүй. цэрэгт явах залуучууд байхгүй. Лалынхан улам бүр олширч байна. шашин хоорондын мөргөлдөөн болбол хөгшин христүүд хамгийн түрүүнд Есүстэй уулзахаар явна.Энэ бол ардчилал биш амиа аргацаах гэсэн сүүлийн боломж. зөвхөн Германд ажиллахаар ирсэн 2 сая түрк өнөөдөр 6 сая төхөж явна - See more at: http://www.unen.mn/content/48465.shtml#sthash.zGkcJHe6.dpuf

  • (103.229.123.124)

    2015-04-06

    хөгшин европод залуу украйнчууд л хэрэгтэй тэтгэвэрийн болоод ХБИ огт хэрэггүй хуучин газар нутаг авдаг байсан бол одоо элсүүлэх замаар боол авч байна. ажиллах хүчгүй болсоны улмаас ази руу хамаг үйлдвэрээ гаргаж тэтгэвэрийн сан хоосорч байна. 10-20 жилийн барууны ихэнхи улсын тэтгэвэрийхэн хүн амын 50 дээш хувийг эзлэнэ. төрөлт байхгүй, ижил хүйстэн, хамтран амьдрагч дүүрсэн сөнөж байгаа ертөнц одоогийн гял цал байдлаараа залуу цус сэлбэхээс өөр арга байхгүй. цэрэгт явах залуучууд байхгүй. Лалынхан улам бүр олширч байна. шашин хоорондын мөргөлдөөн болбол хөгшин христүүд хамгийн түрүүнд Есүстэй уулзахаар явна.Энэ бол ардчилал биш амиа аргацаах гэсэн сүүлийн боломж. зөвхөн Германд ажиллахаар ирсэн 2 сая түрк өнөөдөр 6 сая төхөж явна