Тео Уолкотт “Челси” клубт орох уу

Английн премьер лигийн“Челси” клубийнхэн “Арсенал”-ын довтлогч Тео Уолкоттыг авахаар сонирхож эхэлжээ. Уолкоттын“Арсенал”-тай байгуулсан гэрээ зун дуусах бөгөөд гэрээгээ сунгах эсэхийг “Челси” анхааралтай ажиглаж байгаа аж. Англи довтлогчийн хувьд энэ улиралд “Арсенал”-ын нэрийн өмнөөс лигийн найман тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан байна. Бэртэл, гэмтлийн улмаас нэлээд удаан хугацаанд талбайд гараагүй Тео Уолкоттыг одоогоос гурван жилийн өмнө“Цэнхэрүүд” авахаар сонирхож байсан ч тэрбээр “Арсенал”-тай гэрээ байгуулж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)