Кенид 143 оюутныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг саатуулав

Кенийн хууль сахиулах байгууллагынхан Гарисса хот дахь их сургуулийн оюутны хотхонд 147 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт таван хүнийг сэжиглэн саатуулсан тухай мэдээлжээ. Кенийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзэхэд өнгөрсөн баасан гаригт болсон уг халдлагын үеэр нийт 142 оюутан, гурван цагдаагийн ажилтан амь насаа алдаж, 14 хүн шархадсан байна. Халдлагыг “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой “Харакат аш-Шабаб”-ын дайчид үйлдсэн гэдгийг тогтоосон аж. Алан хядагчид оюутны хотхон дахь залуусыг барьцаалахдаа исламын шашинтнуудыг суллаж, Коран судраас цээжээрээ уншиж чадахгүй, эсвэл Христийн шашинтай хүмүүсийг үлдээн амийг нь хороосон аж. Энэхүү халдлагыг зохион байгуулсан хэрэгт тус сургуулийн багш асан нэгнийг сэжиглэж буйг Өмнөд Африкийн “News24” сайтааас дамжуулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)