Карл Лагерфельдын муур хоёр сая фунтын орлоготой ажиллав

 

Шанель”-ийн загварын ордны ерөнхий дизайнер Карл Лагерфельдын хайртай муур Шупетт өнгөрсөн жил хоёр сая фунтын орлого олжээ. Шупетт муур авьяаслаг, нэр хүндтэй эзнийхээ ачаар алдаршиж, хамгийн аз жаргалтай гэрийн тэжээмэл амьтнаар тодорчээ. Учир нь Карл Лагерфельд хоёр асрагч, хувийн бичгийн дарга хөлслөн хайртай муураа халамжлуулдаг байна. Парисын алдартай зочид буудал, тансаг зэрэглэлийн рестораны VIP үйлчлүүлэгч Шупетт муур “Opel” автомашин, “Ipad”-ны сурталчилгаанд тоглосон ба “Bazaar” сэтгүүлд зургаа авахуулаад амжжээ. Мөн Шупетт муур фэйсбүүк, инстаграм, 47,5 мянган дагагчтай твиттер хуудастай гэнэ. Уг сошиал сайт болон сурталчилгааны ажлыг нь Шупеттын хувийн нарийн бичиг хариуцдаг аж. Карл Лагерфельд “Шупетт энэ жил хоёр сая фунтын орлоготой ажиллажээ” хэмээн энэ сарын 2-нд твиттертээ жиргэжээ. 

 

Х.ЗАЯА
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.13.105)

    2015-04-07

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮