Б.Пүрэвбаатарын Азийн аваргад оролцох зардлыг нийслэл хариуцна

Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 7-ны хооронд Узбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Тэмцээнд оролцох зардал болох 1.9 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгасан захирамжийг өчигдөр баталжээ.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)