Гарьдуудаас 6-н тоглогч 10-с дээш оноо авч цувралыг 3:2-р тэргүүллээ

Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын хагас шигшээн цувралын 5 дах тоглолтоо Дорнод Танан Гарьд болон SBL Хасын Хүлэгүүд багууд хийлээ. 2 багийн цуврал 2:2 болж тэнцээд байсан билээ.

 

Тоглолтын эхлэл өмнөх тоглолтуудаас илүү тайван, удаан хэмнэлтэй эхэлсэн гэхэд болно. Эхний хагаст Гарьдуудаас Ихбаяр, Мөнхболд нар 10-аас дээш оноог авч сайн тоглолт үзүүлсэн бол Хүлэгүүдээс Билгүүн, Рэй Жорж нар сайн тоглолтоо үзүүлж байлаа. Улмаар эхний хагас 41:44 харьцаатай Хүлэгүүдийн онооны илүүгээр өндөрлөсөн юм. 2-р үед Хүлэгүүдийн довтолгоо сайн байж, тоогоор илүү гарч чадсан юм. Гэсэн ч 3-р үед Гарьдууд тун сайн тоглолт үзүүлж чадсан. Ялангуяа эхний хагаст даруухан байсан Энтони Жонс 3-р үед сайн байж, олон оноог дарааллан авч, бөмбөг таслалт хийж байснаар Танан Гарьд онооны зөрүүг үүсгэж чадсан. Мөн төвийн тоглогч Дорждагва довтолгоонд тун сайн байж, чухал оноонуудыг авч байлаа.

 

3-р үе 73:65 харьцаатай Гарьдуудын давуу байдлаар өндөрлөсөн юм. Улмаар 4-р үеийн эхлэлийг ч Гарьдууд сайн хийж, тооны зөрүүг 20 болгосноор Хүлэгүүдийн хувьд хүнд цохилтонд орсон юм. Хүлэгүүдийн хамгаалалт энэ өдөр тийм ч сайн байсангүй. 3 болон 4-р үеийн эхэнд хийсэн тааруу тоглолт нь хожигдолд хүргэх шалтгаан болсон юм. Улмаар 4-р үеийн дунд хэсэгт тоглолтын үр дүн ойлгомжтой болсноор Танан Гарьд баг 110:87 харьцаатай ялалт байгуулж, цувралыг 3:2 тэргүүлж эхэллээ. Тэднээс Энтони Жонс энэ өдөр багаа тэргүүлж 28 оноо, 10 самбар, 7 дамжуулалт хийсэн бол Mitchell Anderson 18 оноо, 16 самбар, Ихбаяр 17 оноо, Ууганбаяр 14 оноо, 10 самбар, Дорждагва 13 оноо, 11 самбар, Мөнхболд 13 оноог авч, 4 тоглогч нь Дабль Дабль хийлээ. Харин Хүлэгүүдээс Билгүүн 19 оноо, 10 самбар, Рэй Жорж 15 оноо, Фил Жонс 10 оноог авсан байна. 

 

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)