Монголын баг тамирчиддаа амжилт хүсэе!

Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн  тэмцээн 5-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо Буянт Ухаа Спортын ордонд болох гэж байна.

 

Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгч: Витафит групп,  Дэмжигч байгууллага: Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, Спортын Яам тус тус ажиллаж байгаа бөгөөд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао, Монгол, Хонконг, Тайвань, Япон улсуудын баг тамрчид оролцох ажээ.

 

Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрэгтэй баг тамирчиддаа Тэнүүн-Огоо Спорт Клубын хамт олон спортод хайртай нийт монголчуудаа төлөөлөн амжилт хүсч,  5-р сарын 10-15-нд Буянт Ухаа Спортын ордонд хүрэлцэн ирж баг тамирчидаа дэмжихийг уриаллаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)