Т.Санчир 14 дугаартай тоглоно

 

Филиппин улсын сагсан бөмбөгийн лигт тоглохоор хилийн дээс алхсан Т.Санчир өчигдөр өөрийн 14 дугаартай өмсгөлөө авчээ. Мөн багийн зургаан довтолгооны хувилбарын дөрвийг нь Т.Санчираар шидэлт хийлгэж дуусгах хувилбартай байгаа талаар мэдээлсэн байна. Азийн сагсан бөмбөгийн холбоо /PBA/-ны дүрмийн дагуу Ази легионер тоглогч 6’3 буюу 190.5 сантиметрээс дээшгүй өндөртэй байх ёстой юм. Харин манай сагсан бөмбөгчин Т.Санчирын өндөр 6’2”5 /189.23 см/ байжээ. Тэрбээр арван жилийн сурагч байх үеэсээ ердөө хоёрхон сантиметр өссөн байна. Ямартай ч дахиад нэгээс хоёр см илүү өндөр байсан бол түүнийг Монгол руу буцаах байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)