“Сэвол” хөлгийг уснаас гаргахаа амлалаа

“Сэвол” гатлага онгоцыг живснээс хойш нэг жилийн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гин Хе хөлгийг уснаас гаргах цаг нь болсон гэдгийг өгүүлжээ. Эрх баригчид гатлага онгоцыг гаргаж авахад шаардлагатай ажлуудыг шуурхай гүйцэтгэнэ гэдгийг амлаж, хохирогчдын ар гэрийнхний шаардлагад хариу өгсөн байна. Хохирогсдын ар гэрийнхэн онгоцыг уснаас гаргаж, ослын шалтгааныг нарийн шинжлэхийг шаарддагаас гадна есөн зорчигчийн цогцос одоог хүртэл олоогүй хэвээр аж. Ослын улмаас амь насаа алдсан 304 зорчигчийн олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан. Онгоцыг уснаас гаргах боломжийг судалсан тусгай ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тайлангаа танилцуулсан байна. Уг тайланд өгүүлснээр хөлөг онгоцны жин, хэмжээ, Шар тэнгисийн гүний урсгал зэргийг харгалзан үзвэл ийм ажлыг урьд нь гүйцэтгэсэн туршлага байхгүй гэнэ. Үүнээс гадна 20 гаруй жил ашиглаж буй “Сэвол” хөлгийг өргөх явцад хэдэн хэсэг болж тасрах магадлалтайгаас аж. Онгоцыг бүрэн бүтнээр нь уснаас гаргаж авахын тулд 200 тэрбум вон, нэг жил хагасын хугацаа шаардагдаж болзошгүй гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)