Аргентин улс төмөр замуудыг төрийн мэдэлд авлаа
- 2015-04-17
- Дэлхий
- 0
Аргентины Конгресс тус улсын төмөр замыг төрийн мэдэлд авах тухай Ерөнхийлөгч Кристина де Киршнер тэргүүтэй Засгийн газрын төлөвлөгөөг санал нэгтэй баталжээ. Хуулийн төслийг Аргентины Ерөнхийлөгч өнгөрсөн сарын1-ний өдөр танилцуулсан. Уг төслийн хүрээнд тус улсын төмөр замын сүлжээнд түшиглэн төрийн“Аргентины төмөр замын тээвэр” төрийн өмчит компани байгуулах аж. Аргентинд төмөр замын сүлжээг төрийн мэдэлд авах ажил өмнө нь нийслэл Буэнэс-Айресээс барууны зүгт явсан Сармьенто шугамыг Засгийн газрын мэдэлд авснаар эхэлжээ. Тус шугамд 2012 онд ноцтой осол гарч, 50 хүн амь насаа алдсан байна.
Сэтгэгдэл (2)
(103.26.193.63)
манай засгийн газар нүүрсний замаа хятадын копанид өгөх гээд байгаа бүздээ буруу шүүдээ
даалуу долоо (202.179.11.226)
улс бодолтой хувьчилал хийхгүй бол эргээд төр нь гуйлгачин болдог мэддэг болов уу