Арьс цайруулах хялбар арга

Зуны хурц нарнаас арьсаа хамгаалж, борлож, сэвхтэхгvй байх амаргvй. Оройдоо  өөртөө ердөө 20 минут зарцуулахад л арьсаа хэрхэн цайрахыг мэдрэх болно. Нимбэгний шvvс, шинэхэн өргөст хэмх, гvзээлзгэнэ, улаан лууван, сvv, тараг байхад хангалттай.
•Цайны халбага нимбэгийн шvvсийг єргєст хэмхний шүүстэй хольж хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчаарай.
• Гүзээлзгэнийг няцалж 15 минут бигнүүрр тавиарай.
• Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж арьсаа арчвал цайрахын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
• Улаан лууванг үрж жижиглээд нэг хоолны халбага ургамлын тос нэмж 20 минут бигнүүр тавиарай. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй.
• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувин устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арч.
• Иссэн таргаар бигнүүр тавиарай. Эдгээр бэлдмэл, бигнүүрийг долоо хоногт 2-3 удаа тавибал таны арьс дорхноо цайрна.  Гэхдээ өнжөөд нэг удаа тэжээлийн бигнүүр тавиарай. Арьс хэт хуурайшихаас сэргийлэхийн тулд нүүрээ сайтар цэвэрлээд, содтой юм уу, нимбэгтэй усаар сард нэг удаа утаж заншаарай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)