Пауэрлифтингийн тамирчин Б.Батцэнгэл ДАШТ-ээс хүрэл медаль зүүлээ

Пауэрлифтингийн ДАШТ-ий Мастер ангилалд оролцсон Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ Батаагийн Батцэнгэл -93 кг-ийн жинд 242,5 кг-ийг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрээр энэ сарын 13-ны өдөр АНУ-ыг зорьсон юм. Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ АНУ-ын Денвер хотод энэ сарын 16-23-нд болж байна. ОУХМ Б.Батцэнгэл энэ сарын 21-ний өдөр эх орондоо ирэх ажээ. Батаа овогтой Батцэнгэл нь 1970 онд төрсөн. М1 ангилалын Пауэрлифтингийн улсын аваргын алтан медаль. Хэвтээ шахалтын улсын аваргын алтан медаль хүртэж байсан. 2014 онд зохион байгуулагдсан IPF ийн мастер ангиллын Пауэрлифтингийн дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль авсан Монгол улсын шилдэг тамирчдын нэг юм. 

 

 

А.Алт

Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)