Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Үндсэн хуулиар баталгаажуулахыг уриалав

Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихээ зарлаад буй Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон тус улсын Дээд шүүхэд хандан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүх мужид зөвшөөрөхийг уриалжээ. Кентукки, Мичиган, Огайо, Теннесси мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглодог хууль тогтоомжийг цуцлуулах тухай заргыг ирэх28-ны өдөр АНУ-ын Дээд шүүхэд хэлэлцэхийн өмнө Х.Клинтон ийн байр сууриа илэрхийлсэн байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн кампанит ажилд оролцох тухайгаа зарласан дүрс бичлэгт Х.Клинтоны ижил хүйстнүүдийг гэрлэлтийг дэмждэгээ илэрхийлж, бичлэгт оролцуулсан жирийн иргэдийн нь дунд ижил хүйстэй хос байсан ба тэд түүнийг хуримдаа урьсан аж. Гэхдээ өнгөрсөн оны зургадугаар сард Х.Клинтон энэ асуудлыг тухайн муж улс бүр бие даан шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)