Харцага Э.Оюунболд 10 даван түрүүллээ

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Барилдааныг нэг, хоёрын даваа 18-ны өдөр болж, 19-нд гурвын үргэлжилсэн юм.

Зааланд анх удаа болсон 1024 бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 1024 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, УБ хотын ОСНААУГ, ИЗИС-ийн бөх улсын залуу харцага Э.Оюунболд арав даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэлээ. Түрүү бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд нэгийн даваанд Аварга дээд сургуулийн Н.Буянзаяаг, хоёрт Их богд дэвжээний Д.Уртнасанг, гуравт аймгийн арслан М.Төмөртогоог, дөрөвт аймгийн заан Э.Нямааг, тавд улсын начин С.Батсуурийг даваад зургаад улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагватай тунаж, долоод улсын харцага Б.Пүрэвсайхантай тунаж, наймд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж, есд аймгийн арслан Э.Даштай тунаж аравт улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан түрүүлж нэгэн шинэ түүхийн эзэн боллоо.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар шалгарав.

Дунд шөвгийн наймд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Бридж группийн бөх дархан аварга Г.Өсөхбаяр, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Жавхлант дэвжээний бөх аймгийн арслан Бо.Батжаргал, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Д.Амарсайхан нар үлдлээ. Өнөөдрийн их шөвгийн найман бөхийн дөрөв нь аймгийн арслангууд байлаа.

Улсын цолтой бөхчүүдээс барилдааны нэгийн даваанд улсын начин С.Даваасамбуу СХД-ийн Д.Батжаргалд, хоёрын даваанд улсын өсөх идэр начин Х.Амараа Завханы сумын заан М.Батмягмарт, Ж.Оргил Өвөрхангайн сумын заан Д.Намхайд, Л.Цэвээн Хэнтийн сумын заан Х.Оргилд, С.Дэлгэрбат Хэнтийн сумын заан Х.Амарзаяад, Л.Өлзийбаяр Булганы сумын заан П.Сандагдоржид, Л.Наранбаатар Төвийн сумын заан Н.Дашдаваад тус тус тахим буулгав. 

Зааланд анх удаа зохион байгуулагдсан 1024 бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийг цолоор нь ангилбал дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 5, улсын заан 4, улсын харцага 10, улсын начин 38 нийт улсын цолтон 63, аймаг цэргийн арслан 109, аймаг цэргийн заан 45, аймаг цэргийн харцага 45, аймаг цэргийн начин 147 нийт аймаг цэргийн цолтон 346, сумын заан 363, сумын харцага 3, сумын начин 25 нийт сумын цолтон 391, залуу бөх 224 бүгд 1024 бөх зодоглов.

Тавын даваа

1.      Г.Өсөхбаяр да.ав– Б.Баянжаргал у.н

2.      Г.Эрхэмбаяр у.ав– Б.Адъяахүү у.н

3.      Д.Ганхуяг у.а –Д.Цэвэлсодном а.х.а

4.      Д.Азжаргал у.а– Ч.Бүрэнзэвсэг а.х

5.      П.Бүрэнтөгс у.а– Ж.Алтансүх у.н

6.      Д.Рагчаа у.г –Б.Гантөмөр а.з

7.      Н.Ганбаатар у.г– Х.Мөнхжаргал а.з

8.      Б.Гончигдамба у.г– Б.Сумъяа у.н

9.      Ш.Жаргалсайхан у.г –Ш.Уламбаяр у.н

10.  Т.Санчир у.з –Ц.Бямба-Очир а.з

11.  Б.Батмөнх у.з– Г.Гантулга а.н

12.  Б.Соронзонболд у.з– Д.Буянт а.з

13.  Ө.Бат-Орших у.х– Х.Гантулга а.н

14.  Т.Мөнгөнцоож у.х – Ч.Баянмөнх у.н

15.  Т.Өсөх-Ирээдүй у.х– У.Береке а.н

16.  А.Цацабшир у.х – Д.Анар а.а

17.  Б.Пүрэвсайхан у.х– Ш.Дарханбат а.а

18.  Ө.Даваабаатар у.х– Э.Ванданцэрэн а.а

19.  Э.Оюунболд у.х– С.Батсуурь у.н

20.  И.Ёндонсамбуу у.н –Д.Амаржаргал а.а

21.  Р.Пүрэвдагва у.н– Б.Сангисүрэн у.н

22.  П.Ганхүү у.н – Ш.Мөнгөнбаатар а.х.а

23.  Л.Гантулга у.н – М.Бадарч а.а

24.  Ш.Тогтохбаяр у.н – Бо.Батжаргал а.а

25.  Н.Батзаяа у.н – О.Гантулга а.х.а

26.  Ч.Цогбаяр у.н – Б.Ганзориг ц.а

27.  Б.Сугаржаргал у.н– Ш.Пүрэвгарьд а.а

28.  Л.Цэрэнтогтох у.н – Ч.Батчулуун у.н

29.  Т.Баасанхүү у.н –Н.Эрдэнэчулуун а.а

30.  Л.Лха-Очир у.н – Д.Амарсайхан а.а

31.  Б.Одгэрэл а.х.а – Э.Даш а.а

32.  Ц.Чимэддорж а.а – Б.Эрдэнэхүү а.а

Зургаагийн даваа

1.      Г.Өсөхбаяр да.ав –Ч.Баянмөнх у.н

2.      Г.Эрхэмбаяр у.ав– Д.Анар а.а

3.      Д.Ганхуяг у.а – Б.Ганзориг ц.а

4.      Д.Азжаргал у.а– Ө.Даваабаатар у.х

5.      П.Бүрэнтөгс у.а– И.Ёндонсамбуу у.н

6.      Д.Рагчаа у.г– М.Бадарч а.а

7.      Н.Ганбаатар у.г – Ш.Мөнгөнбаатар а.х.а

8.      Б.Гончигдамба у.г – Д.Амарсайхан а.а

9.      Ш.Жаргалсайхан у.г – Б.Эрдэнэхүү а.а

10.  Т.Санчир у.з – О.Гантулга а.х.а

11.  Б.Батмөнх у.з – Э.Даш а.а

12.  Б.Соронзонболд у.з – Бо.Батжаргал а.а

13.  Ө.Бат-Орших у.х –Ч.Батчулуун у.н

14.  Т.Өсөх-Ирээдүй у.х– Б.Сугаржаргал у.н

15.  Б.Пүрэвсайхан у.х – Т.Баасанхүү у.н

16.  Э.Оюунболд у.х– Р.Пүрэвдагва у.н

Долоогийн даваа

1.      Г.Өсөхбаяр да.ав – Б.Ганзориг ц.а

2.      Г.Эрхэмбаяр у.ав –О.Гантулга а.х.а

3.      Д.Азжаргал у.а –Д.Амарсайхан а.а

4.      П.Бүрэнтөгс у.а –Ш.Мөнгөнбаатар а.х.а

5.      Д.Рагчаа у.г –Бо.Батжаргал а.а

6.      Ө.Бат-Орших у.х –Э.Даш а.а

7.      Т.Өсөх-Ирээдүй у.х –Б.Эрдэнэхүү а.а

8.      Б.Пүрэвсайхан у.х – Э.Оюунболд у.х

                      Наймын даваа

1.      Г.Өсөхбаяр да.ав– Э.Даш а.а

2.      Г.Эрхэмбаяр у.ав– Д.Амарсайхан а.а

3.      Т.Өсөх-Ирээдүй у.х – Бо.Батжаргал а.а

4.      Э.Оюунболд у.х –Ш.Мөнгөнбаатар а.х.а

                           Есийн даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав– Т.Өсөх-Ирээдүй у.х

2.      Э.Оюунболд у.х– Э.Даш а.а

                            Арвын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав – Э.Оюунболд у.х

            /үзүүрлэв/                        /түрүүлэв/

                                                                                                                                    Эх сурвалж: undesniibukh.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zuzu (112.72.13.201)

    2015-04-20

    Ашиглаад үз үнэхээр үнэн юм байнлээ би 2 удаа авч байсан 500$ Хэнд олдохгүй амар ажил http://theinvitepay.com/?ref=2176 Link-руу ороод үз

  • ok (112.72.13.201)

    2015-04-20

    Ашиглаад үз үнэхээр үнэн юм байнлээ би 2 удаа авч байсан 500$ Хэнд олдохгүй амар ажил http://theinvitepay.com/?ref=2176 Link-руу ороод үз