Жиү жицүгийн ”Шилдгүүдийн” ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдөнө

Монголын жиү жицү бөхийн тамирчид анх удаа про ДАШТ буюу Шилдгүүд өрсөлддөг ДАШТ-д оролцох гэж байна. 4-р сарын 23-25-нд Абу Дабид болох энэ тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

 

Жиү жицү бөхийн Шилдгүүдийн ДАШТ-д манай улсын тамирчид анх удаа оролцоно. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод төвтэй Азийн жиү жицү бөхийн холбооноос энэ тэмцээнд оролцох улсуудын тамирчдын чансааг гаргадаг. Ингэсний дараа чансаагаараа дээгүүр байр суурь эзэлдэг орны бөхчүүдэд урилга ирүүлж оролцуулдаг онцлогтой. Манай улсаас энэ тэмцээнд 11 тамирчин оролцоно. Бид тэмцээнд өрсөлдөх багийн дасгалжуулагч ОУХМ О.Болд-Эрдэнэтэй бэлтгэл сургуулилтынх нь үеэр уулзлаа.

 

Жиү жицү бөхийн Про ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулая.

 

Орон орны 600 тамирчин энэ тэмцээнд уригдсан байна. Эрэгтэйчүүдийн хөх бүсний 75 кг-д Жиү жицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт М.Эрдэнэбаяр, ягаан бүсний 75 кг-д М.Батбилэг, ягаан бүс 85 кг-д Б.Батбаяр, хөх бүс +95 кг-д Б.Сугаржаргал нар өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс хөх бүс 65-д А.Саранзул, ягаан бүс 65-д Б.Буяндэлгэр, ягаан +75-д М.Сугар, хөх бүсний +75 кг-д О.Жаргалсайхан нар барилдах бол Мастер ангилалд бор бүс 85 кг-ийн жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ, ягаан бүс +95-д Үндэсний бөхийн Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр, хөх бүс +95-д Монгол улсын арслан Л.Азжаргал нар зодоглоно. Баг тамирчдад амжилт хүсье.

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)