Орос Грект таван тэрбумыг олгоно гэдгийг үгүйсгэлээ

Оросын эрх баригчид Грекийн нутгаар дайрах “Турк урсгал” хийн хоолойн үргэлжлэлийг барихад нь зорилж тус улсад таван тэрбум ам.долларын урьдчилгаа олгох болсон тухай мэдээллийг Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков үгүйсгэжээ. Тэрбээр“Тийм зүйл болоогүй. Грекийн тал эдийн засгийн тусламж хүсээгүй гэдгийг В.Путин хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар шинжээчид тодорхой нөхцөлүүдийг тохиролцохоор болсон” хэмээн мэдэгдсэн байна. Өмнө нь Германы “Spiegel” сонин Грекийн эрх баригч СИРИЗА нам дахь нэрийг нь дурдаагүй албан тушаалтныг иш татан тус улсын эрх баригчид “Турк урсгал” хийн хоолойн барилгын ажлын урьдчилгаанд таван тэрбум ам.долларын урьдчилгаа авах тухай гэрээ байгуулахаар төлөвлөж буйг мэдээлсэн билээ. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Туркт айлчлах үеэрээ “Өмнөд урсгал” хийн хоолойг өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ үеэр В.Путин, Р.Эрдоган Турк улс руу Хар тэнгисийн ёроолоор хийн хоолой тавьж, Грекийн хилийн ойролцоо Европын орнууд дахь хэрэглэгчдэд зориулсан хийн түлшний зангилаа байгуулахаар болсноо зарласан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • hehe (202.5.196.170)

    2015-04-22

    Greekyyded mongo ogoh yum bol zygeer asgasantai adil

  • Өндөр болгох нууц (112.72.13.1)

    2015-04-21

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮