Канад Энэтхэгт уран нийлүүлнэ

Канад, Энэтхэгийн эрх баригчид Энэтхэгийн цөмийн цахилгаан станцуудад таван жилийн хугацаанд нийт 3220 тонн уран нийлүүлэх тухай гэрээ байгуулжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модиг Канадын нийслэл Оттав хотод айлчлах үеэр баталсан энэхүү гэрээний нийт дүн 280 сая ам.доллар аж.

 

Канадын Ерөнхий сайд С.Харпер талууд хоёр орны худалдааг өргөжүүлэх хөгжүүлэх сонирхолтой байгааг уг гэрээ байгааг илтгэлээ гэж дүгнэсэн байна.

 

Энэтхэг улс 1970-аад онд канадын технологийг ашиглан цөмийн бөмбөг бүтээсний дараа Канадын эрх баригчид Энэтхэгт уран болон цөмийн эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон. Энэтхэгт ний-лүүлэх ураныгCameco компани Саскачеван мужаас олборлодог гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)