Си Зиньпин Пакистанд 50 тэрбумын “богц”-той зочлов

Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин Пакистанд хоёр өдрийн айлчлал хийж, тус улсад нийт 50 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөр санал болгожээ. Хятадын талын санал хэрэгжвэл Пакистан эрчим хүчний хомсдолоос ангижирч, улс орноо бүс нутгийн эдийн засгийн төв болгох боломжтой аж. Хөтөлбөрийн хүрээнд Хятад, Пакистаныг холбосон эдийн засгийн коридор нэртэй бүсэд(CPEC) 3000 орчим урт төмөр зам, авто зам барих аж. Үүнээс гадна Пакистаны Гвадар боомтоос, Хятадын баруун хэсэгт орших Кашгар хотыг холбосон шатахуун дамжуулах хоолой барина. Хятадын Төрийн тэргүүн Пакистаны парламентад өнөөдөр илтгэл тавина.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)