А.Яценюк: Донецк, Луганскад банкны үйлчилгээг сэргээхэд бэлэн

Украины Ерөнхий сайд А.Яценюк, Донецк, Луганскад банкны салбарын үйлчилгээг сэргээхэд бэлэн гэдгийг “Украина” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. А.Яценюк Засгийн газрын гол зорилго бол Донбассын бүс нутагт энх тайвныг тогтоож, хүмүүсийг хэвийн амьдралд нь оруулах гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна Украины эрх баригчдаас тус улсын зүүн бүс нутагт ардчилсан сонгууль явуулж, ОХУ-тай залгаа хилийн дагуу хяналтаа сэргээхийг шаардаж буйг Ерөнхий сайд тайлбарласан аж. А.Яценюк Украины хувьд ойрын үед барагдуулахад бэрхшээлтэй23 тэрбум ам.долларын өрийг цуцлах юмуу төлөх хуваарийг нь хойшлуулах хэрэгтэйг хэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)