Мөнгөний хомсдолд орж магадгүйг “Мүүди” анхаарууллаа

“Мүүди” агентлагийн Хөрөнгө оруулагчдын үйлчилгээний байгууллагаас “Өндөр зардал, хямд нүүрсний улмаас Монголын Уул уурхайн корпораци (MMC) бэлэн мөнгөний хомсдолд орно” гэж мэдээлсэн байна. Тус агентлагийн шинжээч Дялан Ёо энэ талаар “2015 оны эцэс гэхэд Монголын уул уурхайн корпорацийн бэлэн мөнгө дуусах аюулд хүрэх байх. Энэ нь үндсэн хөрөнгийн ихэнх нь хөрвөх чадвартай, хязгаарлагдмал эх үүсвэртэй хамааралтай болж байгаа нь оны эцэст аюул учруулна” хэмээжээ. Коксжих нүүрсний хэрэглээ энэ жил 2.3 хувиар буурсан нь нүүрсний үнэ унах шалтгаан болж байна. 1990 оноос хойш бүс нутгийн хамгийн том зах зээл бүхий Хятад болон Монгол хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаанд ахиц гарсан ч өнгөрсөн дөрвөн жилийн дотор хамгийн доод түвшиндээ хүрч байгаа хэмээн мэдэгджээ. Монголын уул уурхайн корпораци өнгөрсөн 2014 онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажилласны 190 сая нь нүүрснийх ажээ. Энэ нь Хятад руу экспортлох тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор багахан ашиг гэсэн үг юм.

 

Д.БУЛГАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kk (1.235.88.210)

    2015-04-21

    odoo yaanaa