Майк Буденхолзер: ”Баярлалаа Попович”

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолт дуусч харин Плей-офф эхэлж сагсанбөмбөг сонирхогч бидний баяр баясал ирсэн гэхэд хэлсдэхгүй байх. Энэ улиралд их олон гайхалтай амжилтууд бас харуусалаар дүүрэн улирал болсон. НБЭ-н зүгээс шилдгүүдээ тодруулсан бас л нэгэн гайхалтай мөч байлаа. Ингээд шилдэг 6 дахь тоглогч, шилдэг дасгалжуулагч нар тодорсон. Шилдэг 6 дахь тоглогчоор Лью Уиллиамс бусад тоглогч нараас илт давуу бараг өрсөлдөгчгүй авсан гэхэд болно. 

 

Шилдэг 6 дахь тоглогч Лью Уиллиамс: Би бага байхдаа НБЭ-н ямар нэгэн багт тоглохыг хүсч мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл мэдээж надаар тогтохгүй сагсанбөмбөг тоглодог сонирхдог хүн бүхний мөрөөдөл байх. Харин би энэ мөрөөдөлдөө хүрснээр их баяртай байгаа. Тэр тусмаа ийм нэр хүндтэй шагналыг авна гэж ч бодож байсангүй. Надад шилдэг 6 дахь тоглогч гэдэг шагналыг авахад бараг өрсөлдөгчгүйгээр авлаа гэж найзууд, бас багийхан маань хэлж байсан. Энэ шагнал манай багийн бас нийт манай баг болон намайг дэмжсэн Канадчуудын шагнал. Энэхүү шагнал плей-оффд Торонто Рэпторс гэсэн багийг өшөө илүү амжилт гаргана гэж бодож байна. 

 

Энэ үеэр шилдэг дасгалжуулагчийн шагналыг авсан Атланта Хоукс багийн дасгалжуулагч Майк Буденхолзер: 

 

Би яг одоо та нараас илүү баяртай бас баярлаж байна. Би Атланта хотын сагсанбөмбөгийн багийг хариуцаж ажиллаад 2 жил болж байна. Өмнө нь би 16 жил Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагч байсан. Тэр 10 гаруй жил сурсан зүйлээ Атланта хотод хэрэгжүүлэх боломж өгсөн удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. 

 

Танай багийн тоглолтын систем Сан Антонио Спөрс багтай адил нэг ёсондоо дорнодын спөрс гэж шуугих болсон.

 

Мэдээж би Спөрсийн туслах дасгалжуулагч хийгээд 16 жил болсон. Одоо манай багийн хэрэгжиж байгаа тоглолтын арга барил бас систем нь ерөнхийдөө Спөрс багтай адилхан. Бас би мэдээж шинэчлэх зүйлүүдийг нь шинэчилж авах юмнуудыг нь авсан. Грег Попович бол миний багш шүү дээ. Шавь нь багшаасаа юм сурч бас багшийнхаа системээр тоглох нь тийм ч муу зүйл биш. Сагсанбөмбөг өөрөө багийн спорт учираас хүн болгон өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага бий. Тэр үүрэг хариуцлагаа умартахгүй бол ямар ч баг амжилтанд хүрнэ гэж би өмнө ч хэлж байсан. Би хамгийн сүүлд нэг үгийг хэлмээр байна. Баярлалаа Попович

 

 

Эх сурвалж: Ssport.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)