Соронзон галт тэрэг 603 кмц хурдалжээ

Японы шинэ үеийн суман галт тэрэг мягмар гаригт Фужи уулын ойролцоо хийсэн туршилтын үеэр 603 км/ц хурдалж шинэ амжилт тогтоожээ. Дугуй нь зам төмөр дээгүүр өнхрөхийн оронд цахилгаан соронзон орны тусламжтайгаар тусгай ховил замаас 10 см өндөрт “дүүлж” явдаг энэ галт тэрэг долоон вагонтой байжээ. Галт тэрэг зам төмрөөс хөндийрөх үед түүнийг цахилгаан соронзон орны тусламжтайгаар хөдөлгөөнд оруулдаг. Япон улс энэ төрлийн галт тэргийг 2027 оноос Токио, Нагойя хотын хооронд зорчигч тээврийн шугамд ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. Хоорондоо 286 км зайд орших хоёр хотын хооронд галт тэрэг 40 минут зорчино хэмээн тооцсон нь одоогийн “шинкансе” хэмээх суман галт тэрэгнээс хоёр дахин бага хугацаа юм. Гэсэн хэдий ч шинэ цагийн галт тэрэгний шугам байгуулахад тавигдах шаардлага их нарийн тул зардал өндөртэй аж. Тухайлбал дээр дурдсан Токио-Нагойя хоёрыг холбох шугамын 80 орчим хувь өндөр өртөгөөр барих газар дорх хонгилоор өнгөрөхөөс өөр аргагүй тул нийт зардал 11.9 их наяд иен (90 орчим тэрбум ам.доллар) хүрэх тооцоо гарсан байна. Японы эрх баригчид шинкансен болон шинэ үеийн соронзон галт тэрэгний технологийг бусад оронд худалдаж, эдийн засгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Шинзо Абэ ирэх амралтын өдрүүдэд АНУ-д айлчлах үеэрээ Нью-Йорк, Вашингтон хотуудыг холбох хурдны галт тэрэгний шугам байгуулахад энэ технологийг ашиглуулах санал тавихаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)