Бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа амжилттай боллоо

Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа өчигдөр амжилттай боллоо. Манай улсад 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нэвтэрсэн. Энэ хугацаанд олон хүнд уг хагалгааг хийж эрүүл энх амьдрах боломжийг олгосон байдаг аж. Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхан бөөрний 100 дахь хагалгааг амжилттай хийжээ. Тиймээс тус эмнэлгийнхэн энэ өдөрт зориулан дурсгалын самбар болон Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсанд зориулсан дурсгалын цогцолборын шав тавих ёслолыг мөн өчигдөр зохион байгуулжээ. Монгол Улсад бөөрний өвчний тархалт гуравдугаарт ордог аж. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж амжилттай болсон300 гаруй хүн байдгаас100 гаруй хүнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон хагалгаа хийсэн байна. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 160 гаруй хүн аппаратад орж эмчлүүлж байгаа юм байна.

 

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tumenbayar (124.158.92.6)

    2015-05-26

    yamar hun iim saihan aztai bdag bna aa yamar in apradndaa orj chadahgvi emnelegiig emch nariig guij yavah yostoi um bol doo hiilegsen hund amjilt husey