С.Лавров: Зөвлөлтийн дайчдын хөшөөг АНУ-ын даалгавраар нураадаг

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров АНУ-ын төлөөлөөлөгчид Европын нэг оронд зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө дурсгалыг буулгах ажлаа түргэтгэхийг шаардаж байгаа тухай “Спутник”, “Эхо Москвы”, “Говорит Москва” радио станцын төлөөлөлд ярилцлага өгөх үерээ мэдэгджээ. С.Лавров АНУ-ын тал Орос болон Европын холбооны харилцааг муутгахын тулд Украины хямралыг хэрхэн ашиглаж буй тухай ярихдаа энэ тухай дурдсан байна. Гэсэн хэдий ч аль орны тухай өгүүлснийг нь асуухад хариулаагаагүй аж. Европын орнуудад зөвлөлтийн Улаан армийн 2.5 сая дайчны шарилыг оршуулсан байдаг. Тэдний гавьяаг мөнхжүүлсэн хөшөө дурсгал Герман, Нидерланд, Норвеги, Финланд, Франц болон Зүүн Европын олон оронд байдаг. Үүнээс Польш, Чех, Болгарт эдгээр хөшөөг эвдэн сүйтгэх, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг гутаан доромжлох үйлдэл олон гардаг тул С.Лавров дээрх гурван орны нэгийг хэлсэн бололтой. Ийн хөшөө дурсгалтай тэмцэж буй нь тухайн ард түмний анхаарлыг бодит хүндрэл бэрхшээлээс хөндийрүүлэх, түүхэн ой санамжийг нь арчин хооронд нь талцуулснаар шинэ элитүүдийн эрх мэдлийг баталгаажуулах үүрэгтэйг Польшийн зарим судлаач өгүүлдэг. Үүнээс гадна Польшид Улаан армийн үйлдсэн гэмт хэргийн тоо, үр дагавар нацистийн Германыхаас хол давсан тухай зохиол туурвилыг олон улсын зарим сангаас гар таталгүй санхүүжүүлдэг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Давид (107.77.75.91)

    2015-04-25

    Хэрэв Герман дайнд ялсан бол дайны дараа Еврейн дараа бүх Славян үндэстнийг устгах байсан. Еврейн хувь тавилан хүлээж байсан. Бүх Славян үндэстнийг дуусгасны дараа баруун Европын иргэдийг зүүн тийш хөөх байлаа. Тэр Славян үндэстэн дотор Польш,Чех, Словак,Болгар, Украйн,Балти хавь Орос гээд бүгд орно. Үндэстэнийх нь хувьд устгах гэж байхад Орос л Германы эсрэг зогсож чадсан төдийгүй бусад дээрх.улсуудыг аварсан ш дээ. Одоо тэгээд тэнэгтээд өөрдийгөө баруун европ гээд итгэчихсэн хэдэн улс орнууд байх юм

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-04-24

    Зөвлөлт гээч улс байсны хүчинд,Оросын арми хэмээгч агуу арми байсны, байгаагийн хүчинд Монгол гэх тусгаар улс оршин тогтнож байгааг мартах учиргүй. Батүүл Сталин, Ленин нарын хөшөөг зайлуулсан. Одоо Зөвлөлтийн дайчидтай холбоотой хөшөө дурсгалд халдвал галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөв гээч болно доо.Өнөө цагийн залуус түүхээ бага ч гэсэн уншиж байхад гэмгүй дээ.

  • hn (202.72.247.139)

    2015-04-24

    ANU UURIIN DAALGABAR GUIZETGEGCHEER SALGA MAANAG BATYYL ITGEMJIT ULAAN PANE BOLJEE

  • hn (202.72.247.139)

    2015-04-24

    ANU UURIIN DAALGABAR GUIZETGEGCHEER SALGA MAANAG BATYYL ITGEMJIT ULAAN PANE BOLJEE

  • (124.158.95.136)

    2015-04-24

    АНУ өөрийн зэвсэгт хүчин гаднын аль ч оронд дайтаад ялагдал хүлээдэг учраас Орост өширхөж байгаа байдал нь энэ. АНУ Гадаад бодлогоо аль хэдийн тавиад туучихсан арчаагүй үйлдэлтэй улс төрчтэй орон болоод байна. Харамсмаар

  • (202.21.106.150)

    2015-04-24

    manaid ch amerikuud orostoi holbogdoltoi hushuu dursgal nuraah tushaalaa batuul baatart ugsun ni todorhoi. amerikuud haa bgaa orniihoo vandalistuudtai gaihamshigtai hamtardag ni unen yum.

  • (103.9.90.195)

    2015-04-24

    Зочин(122.201.31.94)д чамд ямар хамаа байна мал минь үхэр минь

  • Зочин (122.201.22.243)

    2015-04-24

    Өмд ч үгүй Габровчууд Болгарууд юучив дээ

  • Зочин (122.201.22.243)

    2015-04-24

    Өмд ч үгүй Габровчууд Болгарууд юучив дээ

  • (122.201.31.94)

    2015-04-24

    hutsdag pi nar ve. ta nart humuus durgui uchir l hushugiin chini nuraaj bgaa yum. ed nar jaahan medreliin uvchtei bh shuu. orosyn sibirt garch bgaa galyg amerikchuud tavisan geed l medrelteed bn lee