Чилид гал уул сэргэжээ
- 2015-04-24
- Дэлхий
- 0
Чилийн өмнөд хэсэгт орших Калбуко галт уул сэргэж, 10 км өндөр үнс нурам босч, тус улсын эрх баригчид онц байдал зарлажээ. Чилийн Дотоод хэргийн сайд зэвсэгт хүчний тусламжтайгааар нөхцөл байдлыг хяналтдаа авч, галт уулын эргэн тойронд 20 км зайд орших бүх хүнийг нүүлгэсэн байна. Хөрш зэргэлдээ Аргентин улсад мөн үүнтэй төстэй шуурхай арга хэмжээ авснаас гадна галт уулаас 100 км зайд орших Барилоче хотноо галт уулын үнс нурам бууна хэмээн үзэж, оршин суугчдыг гэрээсээ гарах-гүй байхыг сануулсан аж. Галт уулын дэлбэрэлтээс болж нисэхийн компаниуд нислэгээ цуцалж, сургуулиуд хичээлээ хаажээ. Үүнээс гадна ойр орчмын хотод зам түгжирч, шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүссэн байна. Чилийн нийслэл Сантьяго хотоос өмнө зүгт 1400 км зайд орших Калбуко галт уул 43 жилийн дараа дахин сэргэснээс уулан дахь мөс, цасыг хайлуулж, үерийн гамшиг нүүрлэх эрсдэл бий болсон аж.
Сэтгэгдэл (0)