Ромын пап ижил хүйстэн Элчин сайдыг хүлээн авахаас татгалзав

 

Ромын пап Франциск Ватикан дахь Францын Элчин сайдаар гурван сарын өмнө томилогдсон Лоран Стефанинигээс итгэмжлэх жуух бичиг авахаас татгалз-жээ. Үүний оронд Ромын пап Францын дипломатчтай нууцаар уулзаж, түү нийг итгэмжлэхээс татгалзаж буйгаа тайлбар ласан байна. Одоо 55 настай Лоран Стефанини нь 2001-2005 онд Ватикан дахь Францын Элчин сайдын яаманд хоёр дахь байр суурь бүхий албан тушаал, дараа нь Францын Гадаад хэргийн яаманд шашны асуудал хариуцсан зөвлөхийн алба хашиж байсан туршлагатай дипломатч тул түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр дээрх албан тушаалд томилжээ. Гэвч Ромын пап ажил мэргэжлийн чадварын хувьд эсэргүүцэх зүйлгүй боловч ижил хүйс тэн тэйгээ гэрлэх үзэгдэлд сөргөөр ханд дагийн хувьд Францын талын энэхүү дарамт шахалтанд автахгүй гэдгийг Лоран Стефанинид эелдгээр тайлбарласан байна. Харин Францын тал өөр нэр дэвшигч олох боломжтой ч Ватиканд ижил хүйстэн Элчин сайд томилох нь зарчмын асуудал хэмээн үзсэн хэвээр аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)