Украиныг НАТО-д элсүүлэх талаар бүх нийтийн санал асуулга явуулна

Ерөнхийлөгч П.Порошенко Украиныг НАТО-д элсүүлэх тухай шийдвэр зонхилох үүрэгтэй тул бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ гэдгийг Францын телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Гэсэн хэдий ч украинчууд бол Европын ард түмэн тул Европын холбоонд элсэх нэн тэргүүний зорилт гэдгийг өгүүлсэн байна. “Европ тив Украингүйгээр бүрэн бүтэн болох боломжгүй” хэмээн П.Порошенко онцолсон аж. Ерөнхийлөгч украинчууд шинэчлэл хийж, улс орноо Европын стандартуудтай нийцүүлэх шаардлагатайг ухаарсан гэдгийг тайлбарласан аж. П.Порошенко Украин орон эрх чөлөөтэй, бие даасан улс ба өөрийгөө хамгаалах чадвартай гэдгийг өгүүлж, “Бид ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна Украины Төрийн тэргүүн хилийн зурвас болон улсынхаа газар нутагт бүрэн хяналт тогтоох нь чухал болохыг дурдаж, “Крым бол мөнх Украиных байх болно” гэсэн байна. Ерөнхийлөгч П.Порошенко Францад айлчлах хугацаандаа тус улсын Сенатын тэргүүн Жерар Ларшетэй уулзаж, Украин, Европын холбооны хооронд байгуулсан түншлэлийн гэрээг ойрын хугацаанд батлахыг уриалсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.229.123.82)

    2015-04-26

    Өө чи шокаладаа хийгээд л явж байхгүй, дэмийрч гүйцэх юмаа. Том гүрний тоглоом болж, эцэстээ Ирак, Афганистаны эмгэнэлийг давтах нь дээ. Чи ч яахав хураасан хөрөнгөө аваад арилна, украйны ард түмэн л зовно доо.

  • ИРГЭН (103.229.123.82)

    2015-04-26

    ПОРОШЕНКО Ч ПОРОСЁНКА БОЛЖЭЭ, КРЫМ ХЭЗЭЭ Ч УКРАЙНЫХ БАЙГААГҮЙГ ЧИ МЭДЭЖ Л БАЙГАА Ш ДЭЭ. ТЭР КРЫМИЙН АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ СОНГОЛТОО ХИЙЧИХСЭН. ИЙМ СОНГОЛТ БАЙЖ БОЛОХЫГ НҮБ ЗӨВШӨӨРСӨН БАЙДАГ. ТАНАЙХ НАТОД ЭЛСЭЭД ҮР ДҮН НЬ ЮУ ВЭ. УКРАЙН УЖИГ ДАЙНЫ МАГАДГҮЙ ДЭЛХИЙН ШИНЭ ДАЙНЫ ГОЛОМТ БОЛОХ БОЛНО. УЛС, АРД ТҮМНЭЭРЭЭ ТУГ ТАХИНА ШҮҮ ДЭЭ, БАНДЕР МИНЬ.

  • (202.21.106.150)

    2015-04-24

    huurhii ene teneg hezee zamiin hajuugiin shond ulgugdsun bh bol. yamar olon humuus, emegteichuud huurluu ni shoroo tsatsan uursaj bh bol. yaaj heden huuhdees ni us honzongoo, uhsen huuhduudiinhe amiig nehej chuluugaar shidej horooh bol. harin amerikuud ene ued haana bh bol

  • зочин (112.72.13.12)

    2015-04-24

    Крым түүхэндээ хэзээ ч Украиных байгаагүйг дэлхий даяараа мэднэ. Хрущёв тэнэг л 1964 онд согтуугаараа солиорч Украины харъяанд өгсөн.Поросёнко хичнээн авна гэсэн ч Крымын ард түмэн өөрсдөө сонголтоо хийчихсэн шүү дээ.

  • Энхээ (112.72.13.73)

    2015-04-24

    Крым Ухрайных биш Монголынх.

  • Энхээ (112.72.13.73)

    2015-04-24

    Крым хэзээ ч Ухрайных байгаагүй.харин Монголын нутаг байсан юм.Хожим нь бид алдсан юм.