Оросын хакерууд Б.Обамагийн цахим шууданд нэвтэрчээ

Оросын хакерууд өнгөрсөн оны намар Цагаан ордны нууцлагдсан сүлжээнд нэвтрэхдээ Б.Обамагийн цахим шууданд нэвтэрснийг “Нью Йорк таймс” сонинд мэдээлжээ. Хакерууд тухайн үед Б.Обамагийн өдөр тутмын шуудан харилцааны сүлжээнд нэвтэрсэн ч Ерөнхийлөгчийн “BlackBerry” утсаар дамждаг мэдээллийн серверийн хамгаалалтыг эвдэж чадаагүй байна. Хакеруудын нэвтэрсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн цахим шуудан тусгай нууцлалгүй байсан ба Б.Обамагийн өдөр тутмын ажлын хуваарь, гадаад орнуудын Элчин сайд нартай харилцсан захидал, Цагаан ордон дахь боловсон хүчний өөрчлөлт зэрэг мэдээлэл агуулж байсан бололтой.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)