Словакийн Ерөнхий сайд асан П.Порошенкогийн зөвлөхөөр ажиллана

Словакийн Ерөнхий сайд асан Микулаш Дзуринда Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. “Би П.Порошенкогийн зөвлөхөөр ажиллах урилгыг хүлээн авч, туршлага минь танай оронд хэрэг болно гэдэгт найдаж байна. Манай хоёр орон хоорондоо их ялгаатай боловч шинэчлэлийн хувьд адил төсөөтэй зүйл олон” хэмээн тэрбээр Украины “Громадське TV” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна. Микулаш Дзуринда нь1996-2006 онд Словакийн Ерөнхий сайдын албыг хашжээ. Украины Засгийн газарт одоо Гүржийн Эрүүл мэндийн сайд асан Александр Квиташвили, Литвийн бизнесмэн Айварас Абромавичюс, АНУ-ын харьяат Наталья Яресько зэрэг гадааын иргэд сайдын алба хашдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (112.72.13.26)

    2015-04-29

    Гитлерийн хол, ойрын хамаатан баймаар зэвүүн аргагүй л Прошенкогийн зөвлөх байхаар товарищ байна.