Монголын уулчид эсэн мэнд байна

Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар энэ сарын 5-нд замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа хоёртой албаныхан болоод тэдний ойр тойрны хүмүүс газар хөдлөлтөөс хойш холбоо тасраад байсан юм. Тэгвэл өчигдрийн 15.00 цагт Эверестээс сайхан мэдээ иржээ. Тодруулбал, манай уулчид осолдоогүй. Эверестийн АBC 5900 орчим метрийн өндөрт байна гэсэн мэдээ албаныханд иржээ. Улмаар хоёр уулчин одоо аюулгүй бүсэд хүрсэн гэдгийг хэлж буй юм. Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10, Түвдийн талаас авирч байсан тав, нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч байна.

 

С.ХОРЛОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)