Урт сахал ургуулах хуурамч зөвшөөрөл худалджээ

Тажикстаны хуулийн байгууллагууд урт сахал ургуулахыг зөвшөөрсөн хуурамч гэрчилгээг 250 сомонийн (40 ам.доллар) үнээр худалдсан бүлэг этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Гэрчилгээ нь зөвшөөрөл авсан иргэний зураг, төрсөн огноо зэрэг хувийн мэдээллийг буулгаж, хариуцлагатай албан тушаалтны гарын үсэг, тамгаар баталгаажуулсан цаас аж. Тажикстаны Засгийн газрын шашны асуудал эрхэлсэн тусгай хорооны төлөөлөгч энэ үйлдлийг эрх баригчид болон исламын шашны эсрэг чиглэсэн үйлдэл хэмээн үнэлж, сахлаа урт ургуулах эсвэл нүүрээ халхалсан хижаб өмсөхийн тулд тусгай зөвшөөрөл авах нь огт утгагүй үйлдэл гэдгийг мэдэгдсэн байна. Харин Тажикийн нийгмийн цахим сүлжээ хэрэглэгчид сэргийлэгчид эрүүндээ урт сахалтай иргэдийг хууль бусаар саатуулж, сахлыг нь тайрдаг тухай бичжээ. Тухайлбал, Тажикстаны хүний эрхийн хуульч, олны танил блог хөтлөгч Рустам Гуловыг сэргийлэгчид энэ маягаар саатуулж, сахлыг нь хуссан гэнэ. Үүнээс гадна тажик эмэгтэйчүүд уламжлалт хувцсаа өмсөхийг хориглодог тухай Эрх чөлөө радио станцын тажик хувилбар болох“Радио Озоди” бүтэн нэвтрүүлэг бэлтгэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)