Шинзо Абэ АНУ-д айлчиллаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д хийх айчлалаа өнгөрсөн ням гаригт эхлүүлжээ. Нэг долоо хоног үргэлжлэх энэхүү айлчлалын хугацаанд Шинзо Абэ АНУ-тай тогтоосон холбоотны харилцаагаа батжуулж, өөрийн орны амжилтыг сурталчлахыг зорьжээ. Айлчлалын үеэр тэрбээр АНУ-ын олон хот сууринд очиж, “Facebook”, “Apple” компанийг үндэслэгч томоохон бизнесмэнүүдтэй уулзах аж. Шинзо Абэ лхагва гаригт АНУ-ын Конгрессын хоёр танхимын нэгдсэн хуралдаанд анх удаа илтгэл тавина. Японы Ерөнхий сайд Конгрессын танхимд үг хэлэхдээ хоёр орны харилцааны түүх, Номхон далайг дамнасан хамтын ажиллагааны гэрээний талаар хөндөхөөр төлөвлөсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)