Б.Цогтбаатар: Бөхийн барилдааныг камераар шүүхгүй

Монгол бөхийн өргөөг камержуулах мэдээлэл ойрын үед цахим ертөнцөөр хүчтэй тархах болов. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, бөх судлаач, тайлбарлагч Б.Цогтбаатараас тодрууллаа.

 

-Бөхийн өргөөг камержуулж, бөхийн барилдааныг камераар шүүх тухай мэдээлэл байна. Яг хэчнээн камер, ямар өртгөөр суурилуулах вэ?

 

-Яг одоогийн байдлаар тийм мэдээлэл олж хараагүй байна. Тэгэхээр албан бус гэсэн үг. Ер нь бөхийн барилдааныг камераар шүүхгүй гэдэгт холбооны зүгээс байр сууриа эрт илэрхийлсэн. Одоо ч хэвээр. Тиймээс хөлийн Цэц ажилладгаараа ажиллаж, үндэсний бөхийн барилдааныг нүдээр шүүдэг уламжлал байсаар байна гэж ойлгож болно. Монгол бөхийг камераар шүүж болохгүйг нийгэмд ойлгуулах шаардлага бол бий.

 

-Яагаад боломжгүй гэж. Эргэн тойрон камер байрлуулах нь шударга өрсөлдөөнийг бий болгох, бөхчүүдийн маргааныг хагалах гэх олон талын ашигтай биш үү?

 

-Монгол бөх нэгэн зэрэг олноор барилддаг онцлогтой. Тиймээс камераар баримтжуулж бөхчүүдийн дунд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй. Хамгийн наад захын хүндрэл гэхэд нэгэн зэрэг олон бөх барилдаж байгаа учраас камер хаах боломжтой. Харин тулааны төрлүүд шиг ганц хоёрхон дэвжээнд барилдаан өрнөөд дуусдаг бол камерийг зөвшөөрч болно.

 

- Танай холбоонд үзэгч, бөх сонирхогчдоос барилдааныг камераар шүүх тухай санал хэр олон ирүүлдэг вэ?

 

-Энэ тухай саналыг бөхийн хорхойтнууд, үзэгчийн зүгээс байнга ирүүлдэг. Бид тэр бүхэнд дээр дурдсан тайлбарыг өгдөг.

 

Д.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • Наранбаатар (203.91.118.162)

    2015-05-01

    Эргүү ***** ганцхан камер тавих гээд байгаамуу Камер хаана ч гэх шиг тал талаас нь хархаар ямар юмандаа хаагдхын хоцрогдсон 2 дугаар зууны тархитайгаа л яваад байхын

  • баттулга (103.242.47.66)

    2015-04-30

    бөх үндэсны уламжал***** соёл хэдыч юманд хөгжил дэшил байх ёстой энэ улмжилалд харшлах зүйл байхгүй харинч маргааныг шударгаар шүүх гол үндэс маргах дуртай бөхчүүд бичлэг үзээд хэлэх үг байхгүй болно хэн хүны үзэмжээр шүүж бөх хохироодог хоцрогдсон аргааса БХ татгалзах хэргтээшүүдээ алын болгон луувар хийх ве бөх хүны ард амь амьдрал нь байдагыг ойлгооч тэр бөх нөр их хөдөлмөр та нарын хоцоргдсон арга барилаас болоод хохирж болхгүй шүүдээ ийм жишээ маш олон байга жишээ нь Мөнх баатар арслан Өсхөө аврга 2-н Санжаадамба Содном дорж 2-н Элбэг Баяржавлан 2- гэх мэтСумо бөх улмжилала хадглаж байгаа хэрнээ каймираар маш сайн хяндаг шүүдээ та нарын сэтгэлд таарсан бөх заавал төрүүлэх ёс хаана байна

  • zochin (103.10.23.46)

    2015-04-30

    ugaasaa bohiin holboo nemergviee shudarga baij chadahgvi bohchvvdiig dord vzdeg,mongo oloh heresel n bohchvvd bolson barildaj bgaa zaluuchuud ihenh n sergeesh hereglej bgaa ulam l ner hvndee aldaad, yos judag gedeg shan zvil alga bollooo,ene bvgd bohiin holbootoi ,holbootoi

  • zochin (103.229.122.197)

    2015-04-30

    kamer uul ni mash heregtei bnaa naad nuhud chini kamer tavibal hoosorchihgeed bgaa yum blgui de kkkkkk

  • zochin (202.180.216.235)

    2015-04-29

    kamer bolohgui gesen undeslel ni unemshilgui. zarim zuiliig nuugaad baigaa ym shig burheg baina.

  • zochin (202.180.216.235)

    2015-04-29

    kameraar shuuh ni zuv. ene huuchinsag uzelten bolih heregtei. sanal asuulga yvuulaad l shiideh ni zuv

  • (112.72.13.197)

    2015-04-28

    Iim l xuuchinsag s d a-nuud baigaa boloxoor ed narig yaraltai solix xeregtei bolood baigaa yum daa

  • Зочин (27.123.214.114)

    2015-04-28

    Камераар шуух биш юм шуу дээ маргаантай барилдааныг засуул .цэц шийдвэрлэхдээ камерын бичлэгийг ашиглана гэсэн уг шуу дээ шударга болно гэсэн уг дээ

  • Зочин (27.123.214.114)

    2015-04-28

    Ийм хоцрогдсон байж болохгуй маргаантай барилдааныг камер шууж узэсний дараа цэц шийдвэрээ гаргаж болно шуу дээ яагаад болохгуй гэж тв-9 тэйгээ гэрээ хийгээд л болоо шуу дээ одоо ч гэсэн удаашруулаад сайн харуулж бгаа шуу дээ техникийн дэвшлийг ашиглана гэхээр л дургуйцээд байдаг нь бид хоцрогдсон хумуус шуу гэж шууд хэлээд бгаатай адилхан шуу,

  • (112.72.13.138)

    2015-04-28

    BALAIR HOTSROGDSON DARGA NARAA ZAILUULAACHEE KAMERIIG BURUU GEED ZOGSCH BAIGAA HUN BOHIIG HOGJUULJ CHADAH UU

  • (203.91.118.178)

    2015-04-28

    бөхийн өргөө яагаад wifi байдаггүй юм бэ гэсэн чинь манай бөхчүүд үргүй болчих гээд байдаг юм гэж хээв нэг хариулаад сууж байх жишээтэй ичиж амьдармаар юм

  • зочин (183.177.98.74)

    2015-04-28

    Яалаа гэж дээ Цогтбаатар минь техник технологи өдрөөс өдөрт улам боловсронгуй болж байгаа энэ цаг үед барилдааныг камераар шүүхгүй гэдэг чинь утгагүй шүү харин ч камераар сайн нягталж харах нь илүү зохистой шүү

  • үзэгч (202.170.69.196)

    2015-04-28

    Бөхийн холбоо бушуухан өөрчлөгдөөсэй. Энэ бас нэг хоцрогдол.Дэлхийн хөгжлөөс хол хоцорчихоод ичдэггүй ээ.