Дерон Уиллиамс цувралыг тэнцүүллээ

Өнөөдөр хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын нэгэн сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Брүүклин Нетс өөрийн талбай дээрээ энэ улиралд гайхалтай байгаа бас дорнод бүсээс 60 хожил авсан Атланта Хоукс багийг хүлээн авлаа. Тоглолт эхнээсээ л өгөө аваатай байж мөн Кайл Корвер тоглотын төгсгөлд гурванч удаа холын зайн шидэлт гүйцэтгэсэн боловч тэр нь амжилтгүй болж улмаар үндсэн цаг буюу 4-р үе 104-104 харьцаатай дууссан. Нэмэлт цагт Брүүклин Нетс сайн байж 120:115 харьцаатай ялалт байгуулсан билээ. Энэ тоглолтонд Брүүклин Нетс-ээс Дерон Уиллиамс 35 оноо 7 оновчтой дамжуулалт өгч нэгэн гайхалтай тоглолтоо гаргасан. Тэр хамгийн сүүлд 6-н жилийн өмнө 35 оноо авч плей-оффын энэ амжилтаа давтаж байна. Түүнд Брүк Лопез 25 оноо 11 удаа самбараас бөмбөг авч тусалсан. Тоглолт дууссаны дараа мэргэжилтнүүд улирлын тоглолт бас плей-оффын тоглолт хоёр бол тэс ондоо зүйл. Улиралд Атланта Хоукс баг Брүүклин Нетсыг 4 хожсон бол харин плей-оффд 2:2 болж тэнцлээ. Энэ чинь плей-офф шүү дээ. Одоо бол хэн нь илүү сэтгэл зүйн давуу талтай нь хожно. Гэхдээ энэ цуврал Атланта хотод давуу талтай.

 

Тоглолтын дараа Дерон Уиллиамс: Одоо энэ цуврал тэнцлээ. Бүх юм эхнээсээ эхлэх боллоо. Тоглолт дууссаны дараа манай багийнхан үнэхээр их баярлаж байсан. Тиймээс бид одоо энэ эрчээрээ явж урагшлахыг бодно.

 

Энэ цуврал таных боллоо гэхэд буруудахгүй байх. Та Юта Жазз багт хамгийн сүүлд 35 оноо авч байсан. Харин өнөөдөр энэ амжилтаа бататгалаа. Энэ талаар? 

 

Би ямар нэгэн амжилт нэхэн энэ багт ирээгүй. Бас би тоглож байхдаа амжилтаа ахиулчих юмсан гэж тоглож үзээгүй. Тэр нь ч муу. Юуны түрүүнд манай баг энэ цувралд хожиж тэнцүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тиймээс би хичээж тоглосон. 

 

Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)