С.Лавров: Биднээс эх орны дайны ялалтыг хулгайлахыг оролдож байна

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров “Россия 24” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Европын орнуудын удирдагчид Ялалтын баярын ёслолд ирэхгүйгээр шийдвэрлэснийг тайлбарлажээ. С.Лавров тэдний энэхүү шийдвэрийг дэвэргэх хэрэггүй гэдгийг хэлсэн байна. “Нэг нь үзэл суртлын байр сууринаасаа болж татгалзаж, энэ ариун өдрийг Оросыг ганцаардуулан хүчийг нь сулруулах зорилгодоо ашиглаж байхад өөр нэг хэсэг нь бусдын шахалтад автаж айсан хэрэг” гэжээ. Тэрбээр“Эдийн засаг, санхүү, мэдээллийн салбарт төдийгүй үзэл суртлын хамгийн муу муухай арга хэлбэрээр Орост шахалт үзүүлэх зорилго агуулж, зөрчил маргааныг дэвэргэж буйг бид харж байна. Тэдний гол зорилго нь Оросыг ганцаардуулах гэдгийг шууд хэлсэн” хэмээв. С.Лавров“Бид энэ дайнд олон үндэстэн оролцсон гэдгийг байнга цохон тэмдэглэдэг. Дайнд гол үүрэг гүйцэтгэсэн ЗХУ, эвслийн гишүүн болох Америк, Британи, Францын иргэд болон холбоотон бусад орны иргэд, Эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүдэд хамааралтай. Энэ бол бидний баяр” гэжээ. Үүнээс гадна тэрбээр Орос улс энэ Ялалтыг өмчлөхийг зориогүй“Харин энэ баярыг биднээс хулгайлахыг оролдож байна” гэжээ. С.Лавров энэ бүхнийг үл харгалзан Орос улс Украин дахь эх орон нэгтнүүдээ дэмжихээс татгалзахгүй гэдгийг мэдэгдсэн байна. Оросын Гадаад хэргийн сайд“Соёл, иргэншил, хэлний хувьд нэлээд ялгаатай энэ орны бүс нутгууд хэрхэн энх тайвнаар зэрэгцэн орших талаар украинууд өөр хоорондоо тохиролцож чадсан нөхцөлд Украиныг нэгдмэл улс хэвээр нь байлгахад бидний хийж буй бүхэн чиглэж байна” хэмээн ярьжээ. Үүнээс гадна тэрбээр Украины шинэ эрх баригчдаас тус улсад 1917-1991 онд эрх барьж байсан коммунист дэглэмийг хууль бус, гэмт хэргийн шинж чанартай хэмээн тодорхойлсон хууль баталсныг буруушаажээ. Оросын Гадаад хэргийн сайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх цаг нь ирсэн гэдгийг хэлсэн байна. С.Лавров энэ үйл явц өмнө нь гэсэн явж байсныг өгүүлж, тухайн хэлэлцэж буй асуудалтай холбоотой бүс нутгийн орнуудын төлөөлөлтэй Аюулгүйн зөвлөлийн гишүүд хамтран ажилладаг зарим шинэ арга барилыг дурдсан байна. Үүнээс гадна15 гишүүн бүхий Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулж, гишүүн бус орнуудын төлөөлөгчдөд үг хэлэх боломж олгодог болсныг хэлж, тус байгууллагыг өргөжүүлсэн тохиолдолд ажлын чадвартай байлгахын тулд20 орчим гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. С.Лавровын орлогч Г.Гатилов Орос Аюлгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний тоог нэмэгдүүлэхэд бэлэн гэдгийг өнгөрсөн онд мэдэгдэж байв. Тэрбээр“Аюлгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж, шинэчлэх талаар албан ёсны шийдвэр гаргахын тулд Ерөнхий Ассамблейн гишүүдийн2/3 хувь нь энэ саналыг дэмжсэн байх хэрэгтэй. Гэвч ийм саналыг дэлхийн улс орнуудын 1/3, тухайлбал шийдвэр гаргахад нөлөө бүхий томоохон орнууд эсэргүүцнэ” хэмээн мэдэгдсэн аж. Үүнээс гадна Г.Гатилов Аюулгүйн зөвлөлд ямар нэг хагарал байхгүй гэдгийг тайлбарлаж, “Бид барууны орнуудтай байнга байр суурь нийлэх цэгийг эрэлхийлж хамтран ажилладаг” гэсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-04-30

    Коммунист дэглэм Орост 70 жил ноёрхоод унасан бол одоо нэгэн зууны дараа тэр дэглэм АНУ тэргүүтэй барууны орнуудад тогтнох болно.

  • (203.91.118.254)

    2015-04-30

    орос шиг байл даа монголчуудаа эх орны дайн бол жинхэнэ баатарлаг түүх 20 сая хүн үрэгдсэн тэр их цусаар олж авсан түүхийг дэлхий мартах ёсгүй барууныхан бааж амжаагүй байхад дайнд ялсан аугаа ард түмэн мэхийн ёслий

  • монгол (150.129.140.130)

    2015-04-30

    Барууны орнуудгуйгээр орос амьдарсаар хучирхэг болж хугжиж ирсэнийг санаасай

  • (124.158.91.45)

    2015-04-30

    Хэн ч хулгайлах аргагүй зүйл. Түүхийг баллуурдаж болохгүй

  • oros (81.231.185.132)

    2015-04-30

    Aguu oros bgaagui bol ta bid hanz useg tseejleed tuuj baih baisan ni gartsaagui unen tuuh.

  • RUSSIA!! (103.26.194.198)

    2015-04-30

    gehdee orosuud bgaagui bol bid haana haryaalagadaj bh baisan bol? bid tusiig martah yosgui!

  • zochin (98.226.83.151)

    2015-04-30

    deerelhuu orsuudad mongol hen ch bish gedeg.

  • (76.170.126.187)

    2015-04-30

    zobxon shar tolgoitoi oros l baildaad baisan gesen oilgoltiig orosuud tarxi ugaaltaar xiisen,

  • unen (76.170.126.187)

    2015-04-30

    xardax yumaa olj dee, delxiin 2 dainiig gantsxan orosuud yalaagui yum, oros gesen neriin dor orosiin respulek baisan olon oronii irgediig dainii terguun shugam ruu yabuulj xayduulsan shuu dee, ,,gurj, armen,azebaijan,chechen,litba latvi beloruss, ukarain gex met olon oronii irged yalaltiig abchirsan yum, ner zugeer l oros,,, mongol ch gesen chadax chineegeeree oroltsson baix shuu, xamtiin xucheer,

  • (112.72.13.54)

    2015-04-30

    novshiin putin ovoo gaigui yavj baisnaa shunal aldar ner hooson archaagui zangaasaa bolj OROS orniig dahiad zovlon ruu chirleedee

  • (150.129.141.39)

    2015-04-29

    SANAA ZOVOLTGUI. TUUKHIIN UNENIIG KHEN CH GUIVUULJ, BAS KHARLUULJ CHADAKHGUI.TUUKH TUUKHEEREE ULDENE.

  • tiim baih (43.242.243.239)

    2015-04-29

    Putin garsnaas hoish orosuub chavgats shig dandaa coliorch baih yum ene neg hugshin doldoi tusgaar ulsiin erh ashgiig hvndetgej sur bvdvvler orosuud

  • (112.72.13.229)

    2015-04-29

    өөрсдийгөө яая гэж байж бас чадах яадахаараа туслана гэчихжээ чаавас өөрийгөө бод амьсгаа минь

  • (112.72.13.229)

    2015-04-29

    тэгээд монглчууд хамаг байдгаараа тусалсанийг дурдах ч үгүй байгаа биз дээ энэ дуракууд

  • (112.72.13.111)

    2015-04-29

    монгоын ард түмэн оросын ард түмэнд ямарч үед чадах ядахаараа тусална..