Калиар баялаг бүтээгдэхүүн даралт бууруулна

Хүнсэндээ давс их хэрэглэх нь цусны даралт нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хэмээн үздэг. Харин Энэтхэгийн судлаачид хоол хүнсэнд кали дутагдахад даралт бас нэмэгддэгийг өгүүлжээ. Судлаачид 2185 эмэгтэй хүүхдийг 9-10 болон 19-20 настайд нь ажигласан байна. Эдгээрээс өсвөр насандаа кали ихтэй хоол хүнс хэрэглэдэг байсан охидын цусны даралт харьцангуй бага гэдгийг тогтоосон аж. Харин давсны (хлорт натри) хэрэглээ дангаараа цусны даралтад зонхилох нөлөө үзүүлээгүй гэдгийг Бостоны их сургуулийн харьяа Эрүүл мэндийн сургуулийн ажилтан Линн Мур өгүүлсэн ажээ. Өсвөр насны охидын хувьд 3000 мг болон түүнээс дээш хэмжээний натри хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөггүй боловч калиг өдөрт 2400 мг болон түүнээс дээш хэмжээгээр хэрэглэдэг тохиолдолд дээд, доод хоёр даралтыг бууруулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өдөрт 2000 миллиграммаас илүү натри хэрэглэхгүй байхыг зөвлөдөг боловч калийн тухай өгт өгүүлдэггүй. Төмс, гадил, улаан лоолийн шүүс, ногоон өнгийн ногоо, загасны мах, тараг, сүү зэрэг хүнсний олон бүтээгдэхүүн өөртөө кали агуулдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)