Хувцас шатаах нь хэний тоглоом вэ

 

     Эрх мэдэл бүхий нөхдүүд сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, мөнгө угаасан тухай мэдээллийг уншигч та олонтаа сонсож байсан байх. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар нэр бүхий долоон компанийг тендерт хууль бусаар шалгаруулсан маргаан одоо ч тасраагүй байна.

 

     Харин энэхүү маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж, Х.Золжаргал нар нь холбогдох олон хууль тогтоомж зөрчөөд зогсохгүй дээрх бүлэглэл ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болсон билээ. Гэтэл хууль бусаар тендер авсан  нөхдүүд тэмцэл өрнүүлж, “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниудын хийсэн хувцасыг шалгажээ. Шалгахдаа ямар ч мэргэжлийн баггүйгээр шатааж шалгасан тухай санаанд оромгүй зүйлийг өөрсдөө хэвлэл мэдээллээр цацсан байх юм. Ном дүрмээр бол мэргэжлийн байгууллагууд байж, стандартын дагуу шалгах ёстой атал тэд өөрсдийн дураар хувцас шатааж, энэ нь болохгүй байна, энэ нь болж байна гэсэн мунхагдуу дүгнэлтийг дур мэдэн гаргачихаад хэвлэл мэдээллээр цацах нь хуульд харш шүү дээ. Хамгийн наад зах нь “Батзүү” компанид энэ тухай мэдэгдэх нь бүү хэл хаанаас авсан нь мэдэгдэхгүй дүрэмт хувцас авч шатаачихаад хэвлэлээр цацсан нь санаанд оромгүй явдал болов.

 

      Даавуун материалыг гаднаас авахад тухайн орон нь шинжилгээнд оруулж өгдөг аж. Тэгээд оруулж ирсэн хойноо улсынхаа үндэсний лабортариор шинжлүүлдэг аж. Энэ хоёр удаагийн шинжилгээгээр тухайн материал ямар байгааг тогтоогоодог учраас “Батзүү” компани нь энэхүү хоёр ч шалгуураар орж, хүлээн зөвшөөрөгдсөн юм билээ. Даавуун материал нь 30-40 хувийн ноос байдаг бол тус компанийн даавуун материал ч ийм стандартыг биелүүлсэн аж.

 

     Тэгээд ч дэлхийн хаана ч хувцасыг шатааж шалгадаггүй юм байна. Тусгай технологийн дагуу чанарыг нь шалгадаг газар байсаар байтал мөнгө завших гэсэн дурын нөхдүүд ийнхүү бусдыг төөрөгдүүлж байгаа нь хэний эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг вэ. Лав хэрэглэгч олны эрх ашгийг бодоогүй нь ойлгомжтой харагдана. Учир нь өөрсдийнх нь буруу тогтоогдоод ирэхээр ийнхүү амь тэмцэж, юу ч хийхээс буцахгүй болсныг эндээс харж болохоор байна.    

 

     Хууль зөрчсөн нь хуулиар аль хэдийнэ тогтоосон эдгээр нөхдийн тухай тодруулбал, “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани байгаа юм. Тэд өнгөрөгч онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөд дээрх долоон компанид есөн тэрбум төгрөг олгосон байна. Мөнгө завшигчид маань тухайн үед 55 мянган төгрөгийн үнэтэй байсан дүрэмт хувцасыг даруй 140 мянган төгрөгөөр үнэлж, 17 мянган ширхэг дүрэмт хувцасыг өмнөд хөршид үйлдвэрлэн оруулж ирсэн нь ч гааль дээр илчлэгдсэн. Засгийн газраас дүрэмт хувцсанд оруулсан тэр их мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон гээд олон зүйлийг дурдаж болно.

 

     Өөрсдийнхөө хийсэн луйврыг дарахын тулд ийнхүү бусдын зах зээлд гаргасан бүтээгдэхүүнийг дур мэдэн шатааж, мэргэжлийн байгууллага байсаар байхад өөрсдөө дүгнэлт гаргаж байгаа нь хэнийг доромжилж байгаа хэрэг вэ. Шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар, төрөл бүрт ажлаа явуулж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж байхад дурын нэг луйварчид энэ салбарын нэрийг унагаж байгааг дээрх жишээнээс харж болно. Онцолж дурдахад бүхэл бүтэн Монголын шинжлэх ухааны салбарыг доромжилж, хаахад хүргэж байгаа юм биш үү.   

 

 

А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • sonin (203.160.55.2)

    2015-05-04

    zoljargaliin garaar jenco ooriin bayarmaa gefeg huneer hiilgesen yamar ch batlagaa bank bhgui 23 terbum ogood taliig ni avsan uvhir odoo oydoliin 7 kompani mongoo tolj chdhgui bgaa ch shilmel zagvar tomottrede oulen menchiin zajiraluud bugd gavyat bolson doo

  • ЗОЧИН (122.201.22.223)

    2015-05-01

    ТИЙМ ШҮҮ

  • Зочин (182.160.41.105)

    2015-05-01

    Х.Золжаргал бол маш олон тендерийг гацаах, буцаах, зогсоох ажлыг олон удаа хийж байсан, хүний үгээр явдаг, тэгээд бас хүн гүтгэдэг, хүний араас матдаг нэгэн гэдгийг салбар болон намын нөхөд сайн мэддэг болоо байлгүй. Ийм нөхөд төрд ажиллаж байсан гэхээр Монгол яаж хөгжих юм. Ердөө гудамжинд байсан нөхдөөр төрийн ажилд хяналт хийлгэнэ дүгнэлт гаргуулдаг нөхөр шүү дээ.