Хүн аалз Парис хотын 69 давхар барилгаруу авиралт хийлээ

Францын авирагч хүн аалз хочтой Алан Роберт, Непал улсад газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлж , итгэл найдвар төрүүлэх зорилготойгоор 210 метр өндөр Монпарнас цамхагруу авиралт хийлээ. Дэлхийн хамгийн өндөр барилга руу авиралт хийдгээрээ алдартай хүн аалз хочтой Алан Робер Парис хотын хамгийн өндөр байшин болох Монпарнас цамхаг руу авиралт хийж, Непалд амиа алдсан болон хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлж байгаа гэдгээ харууллаа. Алан Роберт Францын авирагч Би сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг зорьсон зурвас илгээхийг зорьлоо, Харамсалтай явдал болсон ч итгэл найдвар төрүүлэхийг зорсон юм. Ирэх өдрүүдэд олон хүн аврагдана гэдэгт би итгэлтэй байна. Хэдхэн хоногийн өмнө 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж гамшиг тохиосон. Эдгээр хүмүүст туслах хүсэл зориг төрүүлэхийн тулд , мөн Эверестийн цанын баазад амиа алдсан, мэргэжил нэгт нөхдүүдийнхээ төлөө ийм авиралтыг хийх гэж байна. Монпарнас цамхагийн хувд 210 метр өндөртэй 69 давхар барилга юм. Харин Алан Роберт ямар ч бэхэлгээгүйгээр 50 гаруй минутын дотор энэхүү өндөр барилгаруу авирч, дээвэр дээрээс хүмүүстэй мэндчилжээ. Тэрээр Буддын шашинтныг илэрхийлэх дарцаг,мөн Непал улсын төрийн далбааг авч авиралт хийлээ.

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)