В.Путин БРИКС-ийн банкны гэрээг баталлаа

Оросын Ерөнхийлөгч В.Путин БРИКС-ийн валютын сан байгуулах тухай гэрээг баталжээ. БРИКС-ийн гишүүн орнуудын баталсан уг гэрээнд зааснаар оролцогч талууд шаардлагатай гэж үзсэн үедээ сангаас тусламж хүсэх боломжтой юм. Сангаас тусламж авах хэмжээг тухайн орон бүрт тодорхой аргачлалын дагуу тооцоолох гэнэ. Төлбөрийн тэнцлээ богино хугацаанд хангахад нь гишүүн орнуудад хүндрэл тулгарсан үед сангийн нөөц хөрөнгийг ашиглах ёстой аж. Сангийн дүрмийн сангийн хэмжээ100 тэрбум ам.доллар ба үүнээс Хятад 41, Орос, Бразиль, Энэтхэг тус бүр 18 тэрбум, Өмнөд Африк таван тэрбум ам.долларыг санд нийлүүлэх юм. Орос, Хятад, Бразиль, Энэтхэг, ӨАБНУ-ын удирдлагууд Бразильд өнгөрсөн оны долдугаар сард уулзаж, ОУВС-тай өрсөлдөхүйц валютын сан байгуулах энэхүү гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс гадна талууд Шанхай хотноо төвтэй хамтарсан банк байгуулж, санхүүгийн зах зээлд барууны орнуудын ноёрхол, давуу эрхийг үгүй хийхийг зорьсон юм. БРИКС-ийн гишүүн орнуудад манай гаригийн хүн амын40 хувь амьдарч, дэлхийн нийт ДНБ-ий20 орчим хувийг бий болгодог байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.170.84.18)

    2015-05-04

    зөв арга хэмжээ байна.