Английн хатан хааных бүл нэмлээ

 

Английн хатан хааны гэр бүлд шинэ хүн мэндэллээ. Лондоны цагаар энэ сарын 2-ны өдрийн 8:34 цагт Кембрижийн гүнгийн ахайтан Кейт 3700 грамм охин төрүүлжээ. Энэхүү мэдээг уламжлал ёсоор хатан хаан II Элизабетад түрүүлж хэлсэн бөгөөд эмэг эх нь гуч охиноо Кембрижийн угсаа залгамжилсан гүнж цолоор өргөмжилсөн байна. Хунтайж Уильям, гүнж Кейт нар охиноо мэндэлснээс арван цагийн дараа Гэгээн Мариягийн эмнэлгээс гарчээ. Тэд Гэгээн Мариягийн эмнэлгийн ойролцоо цугласан сэтгүүлчдэд зураг авах боломж олгож, бяцхан гүнжийг ард түмэндээ танилцуулжээ. Гүнжийн нэрийг Диана, Элизабета гэсэн нэрнээс сонгон өгөх юм байна.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)