Э.Идэрхүү алтан медаль хүртлээ

Казахстаны Атырау хотод болсон олон улсын боксын тэмцээнд манай ширэн бээлийтнүүд амжилттай оролцжээ. Тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Унгар зэрэг орны боксчид өрсөлдсөнөөс56 кг-д тоглосон олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү алтан медаль хүртсэн байна. 52 кг-д өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер А.Нурлан алтан медалийн төлөөх тулаанд дэвжээний эзэн тамирчинд ялагдаж мөнгөн медаль зүүв. Мөн 49 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд, спортын мастер Т.Жолдасбек, 69 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 85 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Эрдэнбаяр нар хүрэл медалийн эзэн болжээ. Шагнал гардуулах үеэр Атырау хотын боксын ахлах дасгалжуулагч Канат Оракбаев У.Мөнх-Эрдэнэ гавьяатад хүндэтгэл үзүүлж тоорцог өмсүүлж, өргөмжлөл гардуулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)