Үндэсний супер лигийн эзэд тодорлоо

Үндэсний супер лигийн шийдвэрлэх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, медалийн эзэд тодорлоо. Хандгайтад нээгдэж буй Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн шинэ ордонд тоглолтууд болжээ. 2014-2015 оны үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралыг “Дундговь альянс тех харцага” баг 4:2-оор тэргүүлж, аваргын цол, 40 сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Харин “Дорнод танан гарьд” баг мөнгөн медаль, 20 сая төгрөгийн эзэн болсон бол “Хасын хүлэгүүд” хүрэл медаль, 10 сая төгрөгөөр шагнууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)