Ч.Батжаргал: Нэг километрийг дөрвөн минутад туулдаг

 

Монголд төдийлөн хөгжөөгүй хэт холын уулын жимийн гүйлтийн спортоор хичээллэдэг Ч.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр Францад энэ сарын сүүлээр болох хэт холын уулын жимийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын анхны тамирчин юм. Зэвсэгт хүчний032 дугаар ангид алба хаадаг түүнтэй бэлтгэлийнх нь үеэр уулзлаа.

 

-Бэлтгэл сургуулилтаа хаана базааж байна вэ?

 

-Олимпын хороонд байрлан, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Би Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаадаг. Ангидаа 12 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн жилээс хэт холын гүйлтийн тэмцээнд сонирхлоороо оролцож, 100 км-т түрүүлснээр Францад болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Бас тус тэмцээнд оролцох анхны монгол хүн нь болж байна. Тэмцээний хэт холын буюу 86 км-т уралдана.

 

-Бартаат замд уралдах уу. Туулах замынхаа талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

 

-Бартаат зам туулна. Ерөнхийдөө уулын оргилуудыг дамжин гүйнэ гэж ойлгож болно. Тэмцээний үеэр гүйх оргилын өндөр далайн түвшнээс дээш 1500 км гэсэн. Тэгэхээр тийм өндөр оргилд таван удаа гарна гэсэн үг. Хүмүүс спортын энэ төрлийг хэт холын марафон гүйлттэй андуураад байдаг. Хэт холын марафон гүйлтийн тамирчид шулуун замд гүйдэг. Харин уулын гүйлтийн тамирчид бартаат зам туулдгаараа ялгаатай. Би Армийн гүйлтийн тэмцээнүүдэд байнга оролцдог. Өнгөрсөн жил 13 тэмцээнд оролцож бүгдээс нь медаль авсан.

 

-Монголд хөгжөөгүй спортоор яагаад хичээллэхээр болов?

 

-Багаасаа ууланд яваад сурчихсан болохоор энэ спортоор хичээллэж үзэхээр шийдсэн. Өнгөрсөн жил болсон уулын гүйлтийн тэмцээнүүдэд түрүүлээд урам их авсан. Бас Олимпын хорооны гүйцэтгэх захирал Өнөрбаяр багш надад хэт холын уулын жимийн гүйлтийн төрлөөр хичээллэх санал тавьсан нь энэ спортоор шаргуу хичээллэх хөшүүрэг болсон. Одоо манай багш дөрвөн тамирчин бэлтгэж байна.

 

-Та аль спорт хороонд харьяалагддаг вэ. Тэмцээний зардал мөнгөө хэрхэн шийдвэрлэж байна?

 

-Одоогоор харьяалагддаг спорт хороо байхгүй. Тиймээс тэмцээний зардал мөнгийг шийдвэрлэхэд асуудалтай байсан ч Ховд аймгийн Үенч сумынхан маань надад туслахаар болсон. Нутгийн зөвлөлөөс миний тэмцээний зардал 4,5 сая төгрөгийг гаргаж өгөхөөр болсонд их баяртай байна. Би нутагтаа10 гаруй жил мал маллаад цэрэгт явсан. Ер нь ховдынхон ууланд явахдаа сайн шүү. Төрсөн нутгийн онцлог болоод ч тэрүү ууланд гүйхэд надад сайхан байдаг юм.

 

-Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар гадаадын тамирчдын гүйлтийн бичлэгийг үзэж судалж байна уу?

 

-Багш надад бичлэг үзүүлсэн. Гадаадын тамирчид барианаас гарах-даа алхаад гардаг юм билээ. Энэ нь тамирчны өөрийгөө хэрхэн бэлтгэж, уралдахаар төлөвлөснөөс шалтгаалдаг. Хэрвээ анхнаасаа гүйгээд гарвал амархан цуцна. Тиймээс дараагийн авирах оргилын өндөр, бартааг бодол цож гүйлтээ хуваарилдаг. Тэгэхээр газар өөдөө том том алхаад, уруудахдаа гүй гээд байх хэрэгтэй юм байна гэж бодсон.

 

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?

 

-Өдөрт 2-3 цаг тасралтгүй гүйдэг. Нэг км-ийг дөрвөн минут 10 секундэд туулах ёстой. Ингэж заасан болохоор бэлтгэл сургуулилт хийхэд нэг талаараа амар байдаг.

 

-Бэлтгэл хийхдээ нэмэлт тэжээл хэрэглэж байна уу?

 

-Одоохондоо хэрэглэж байгаа зүйл алга. Харьяалагддаг спорт хороо байх-гүй бо лохоор өөрсдөө авч хэрэглэ гэсэн.

 

-Та гадаадад алба хааж байв уу?

 

-Сьерра-Леон улсад2007 онд алба хаасан. 2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэсэн. Тэнд байхдаа олон улсын цэргүүдийн дунд зохион байгуулсан гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан. Намайг спортоор хичээллэдэггүй хүн гэнэт гүй гээд гараад ирэхээр багш нар их гайхсан. Ер нь би зав л гарвал гүйдэг.

 

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (112.72.13.170)

    2015-05-05

    Chamd unduruus undur amjilt husii!Undur uuliin oroigoor guihed chin nutgiin chin uul us gazar shoroo chin tushih bhaa.Mgliinhoo neriig delhiid tsuuraituulaad irhiig chin setgeleesee husej bna shuu duu mini.

  • дон (202.179.6.50)

    2015-05-05

    Чамд амжилт хүсэе! Монгол хүний тэвчээр, эрч хүчийг дэлхийн түвшинд харуулан заавал түрүүлэх юм шүү!!Ховдынхон сайн шүү Багшийн дээдийн явган аялалын Даваа багштай баг тамирчиддтай 1992 онд Улсын аваргад өрсөлдөж байлаа Ховдын залуучууп яг л уул, хаданд ямаа шиг гүйхдээ адуу шиг залуучууд байсан би сайн санаж байна Монгол улс, төрсөн өссөн нутаг усны чинь зон олны итгэл,уул усны шүтээн чинь түшэх болтугай. амжилт ....