Зууны шилдэг тулаанд Флойд Мейвейзер яллаа

АНУ-ын ЛасВегас хотын “MGM Grand” ордонд Флойд Мейвейзер, Мэнни Пакьяо нарын тулаан өчигдөр боллоо. Зууны хэмээн тодотгосон тэдний тулаан боксчин Флойд Мейвейзерийн ялалтаар өндөрлөсөн юм. Тэрбээр Мэнни Пэкьяотой гурван минутаар нийт 12 раунд тулалдаж ялалт байгуулснаар WBC, WBO болон WBA холбооны аваргын бүсний эзэн болов. WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн аваргын бүсэн дээр Флойд, Мэнни нарын зургийг сийлжээ. Мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлсэн байна. 300 сая ам.доллараар үнэлсэн АНУ-ын боксчин Флойд Мейвейзер, Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо нарын тулааны олны анхаарлыг татсан зүйл нь бооцоо билээ. Флойд энэхүү тулаанд ялсан ч, ялагдсан ч 180 сая ам.доллар авахаар гэрээг тамгалсан бол Мэнни 120 саяыг өвөртөлж буй юм. Урьд хожид боксын рингэнд ийм хэмжээний мөнгөөр хийсэн тулаан болж байгаагүй тул Мэнни, Флойд нарын тоглолтыг “Мөнгөний тулаан” ч хэмээгээд байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)