Умард Солонгосын парламентын тэргүүн Москва дахь ялалтын баярт оролцоно

Москва хотноо болох ялалтын баярын ёслолд Умард Солонгосыг тус улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам төлөөлж оролцохоор болжээ. Энэ тухай мэдээллийг Солонгосын Цахилгаан мэдээллийн төв агентлагаас дамжуулсан байна. Өмнө нь БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын Москвад айлчилж, ялалтын баярын парадад оролцох төлөвлөгөөгөө өөрчилснөө мэдэгдсэн юм. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков энэ шийдвэрийг Солонгосын дотоод үйл хэрэгтэй холбон тайлбарласан аж. Д.Песков Москвад энэ сарын 8-10 өдөр Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцохоор болсныг мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)