“Малала”-гийн хэргээр 10 хүнийг бүх насаар нь хорино

Нобелийн энхтайвны шагналт Малала Юсүфзай охины амь насанд 2012 онд халдсан хэргийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Пакистаны шүүх 10 хүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Хэрэгтнүүд 25 жил хоригдсоныхоо дараа магадлангаар суллагдах боломжтой гэнэ. Малала Юсүфзай охидын боловс-рол эзэмших эрхийн төлөө тэмцсэн нь Талибан хөдөлгөөнийхний анхааралд өртөж, түүнийг сургуулиасаа гэртээ харихаар автобусаар зорчиж явахад нь халдсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)