Хунтайж Уильям охиндоо ээжийнхээ нэрийг өгчээ

Кембрижийн гүн, Английн угсаа залгамжлах хунтайж Уильям хорвоод мэндлээд удаагүй охиноо Шарлота Элизабета Диана гэж нэрлэсэн ба Кембрижийн гүнж Шарлота хэмээн албан ёсоор дуудах аж. Ээжийнхээ нэрээр охиноо нэрлэх нь хунтайжийн мөрөөдөл ажээ. МөнII Элизабетад хүндэтгэл үзүүлж хосууд ууган охиндоо Хатан хааны нэрийг сонгосон байна. Харин Шарлота нь Хатан хаанII Элизабетын эмэг эх ба Английн хааны удмын түүхэнд хамгийн олон буюу 15 хүүхэд төрүүлсэн хатны дурсгалд зориулсан нэр гэж Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ. Хайртай гүнжийнх нь дурсгалд зориулж ач охинд нь Диана нэрийг хайрласанд англичууд баяртай байгаагаа илэрхийлж Лондоны гудамжинд баярын цугларалт хийжээ. Мөн Кембрижийн гүнж Шарлотад зориулж Хатан хааны хөрөг бүхий таван фунтын алт, мөнгөн зоос цутгуулжээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)